Дэлхийн алдарт Forbes сэтгүүлийн Ази тивийн “30 Under 30 Asia” буюу Азийн 30 Хүртэлх насны шилдэг бизнес эрхлэгчдийн жагсаалтад Монгол эмэгтэй олон орны 300 гаруй финалистуудаас тодрон багтжээ. Forbes сэтгүүлийн “30 Under 30 Asia” жагсаалт нь анх 2011 онд үүссэн бѳгѳѳд хэсэг хугацааны дараа Ази, Европ, Африк тивүүдэд нэвтэрсэн байна. Энэхүү нэр хүндтэй жагсаалтад багтсан А.Бямбажаргал нь боловсролын салбарт хийж буй дэвшилтэт бизнесийн үйл ажиллагаагаар үнэлэгдэн сонгогдсон бѳгѳѳд түүний байгуулсан Faro сургалтын тѳв, Faro Foundation Mongolia ТББ сүүлийн таван жил гаруй хугацаанд 60 орчим ажиллагсадтай 20 гаруй ѳѳрсдийн хѳгжүүлсэн сургалтын хѳтѳлбѳрүүдтэй институт болон хѳгжиж байна. А.Бямбажаргал нь Азийн топ сургуулиудын нэг болох Бээжин дахь Цинхуа Их Сургуульд Магистрын зэргээ хамгаалсан, 28 настай эмэгтэй бизнес эрхлэгч юм.
Forbes сэтгүүлийн Ази тивийн “30 Under 30 Asia” буюу Азийн 30 Хүртэлх насны шилдэг бизнес эрхлэгчдийн жагсаалтад Монгол эмэгтэй олон орны 300 гаруй финалистуудаас тодрон багтжээ
Фаро сургалтын тѳв нь 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа бѳгѳѳд сургалтын тѳв гэхээс илүү боловсролын салбарт технологи ашиглан олон зуун мянган хүнд бага ѳртгѳѳр чанартай боловсролын контент хүргэхээр зорьж буй edu-tech компани юм. Фаро болон Монголын Оюун Ухааны Академийн хамтран боловсруулсан олонд танигдсан 600 үг цээжлэх хѳтѳлбѳрт суурилсан гар утасны аппликейшн тун удахгуй сурагчдад хүрэх гэж байна.
Faro Foundation Mongolia ТББ нь ѳмнѳх оноос эхлэн Facebook компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, цахим орчинд хүүхэд ѳсвѳр насныхныг мэдээллэлтэй зѳв харьцаж ѳѳрсдийн аюулгүй байдлаа хамгаалж сурахад чиглэсэн “Digital literacy” буюу цахим бичиг үсэгтэн хэмээх хѳтѳлбѳрийг Монгол хэл дээр буулган нутагшуулж олон нийтэд үнэ тѳлбѳргүй хүргэхээр болоод байна. Уг хѳтѳлбѳрийн дараахь чиглэлийн сургалтуудийг олон нийтэд хүргэхээр тѳлѳвлѳж байна.
Үйл ажиллагааны чиглэл:
● Цахим орчин дахь аюулгүй байдал
● Цахим сүлжээний зохистой хэрэглээ, хүүхэд хамгаалал
● Цахим гэмт хэргийн талаар нийтийн мэдлэгийг дээшлүүлэх