Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа:
-Маргааш АН-аас зохион байгуулах Ард түмний эсэргүүцлийн жагсаалд АЭХ бүх эмэгтэйчүүдээ уриалан нэгдэж байна. УИХ хийх ёстой ажлуудаа хийж чадаж байна уу, сонгууль өнгөрөөд 3 жил өнгөрч байгаа ч амлалтаа биeлүүлж чадаж байна уу гэдгийг асууна.
Өнөөдрөөс энэ амлалтыг биeлүүлэхийг шаардах болно. Эдийн засаг өслөө гэх боловч айл болгоны хаалгаар энэ өсөлт орсонгүй. Валютын ханшаа барьж дийлэхээ болилоо. Шатахууны үнэ өндрөө авлаа. Хүүхэд хаалттай хаалганы цаана зовж байна. Тиймээс бид эх, хүүхдүүдийнхээ төлөө эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг хүргэж ажиллана.
Эрх баригч МАН аймаг бүрт хүүхдийн ордон барина гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан ч нэг нь ч баригдаагүй байна. Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно гэсэн. Гэтэл өнөөдөр ялгавартай олгож байна. Бүх төрлийн татварыг нэмсэн.
Ингэснээр бизнeс хийх хүмүүсийн тоо цөөрсөн. Гэр бүлийн тогтвортой байдлыг хангана гэж амласан ч энэ амлалтынхаа хүрээнд нэг ч ажил хийгээгүй байна. Гэр бүлийн тухай хуулийн төсөл яригдаж байгаа ч гэр бүлийн тогтвортой байдлыг хангах нэг ч зүйл, заалт байхгүй байна. Энэ мэтээр амлалтаа биeлүүлж чадахгүй байгаа эрх баригч ажлаа хийж чадахгүй байгаа учир УИХ-ыг тараахын төлөө АН, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо тууштай тэмцэх болно гэлээ.