СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Венесуэлчүүд хилийн хаалтыг эвдэж олон мянгаараа дүрвэжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Венесуэлийн мянга мянган иргэн олон улсын хилийн хаалтыг эвдэж хөрш зэргэлдээ Колумб улс руу дүрвэсэн тухай Боготагийн цагаачлалын газраас мэдээлжээ. Уг хэрэгт Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хариуцлага хүлээх ёстой гэж анхааруулсан байна.

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо өөрийгөө түр Ерөнхийлөгчөөр зарлаж барууны орнуудаас тусламж хүссэний дараа Мадуро Колумбтай хиллэдэг хоёр гүүрийг чингэлэг, том машинаар хааж олон улсын тусламжийн цувааг нэвтрүүлэхээс татгалзсан. Харин

Хилийн дагуу гарсан эмх замбараагүй байдалд Мадуро хариуцлага хүлээх ёстой гэж Колумбын цагаачлалын газрын дарга Кристиан Кругер мэдэгдсэн байна. Мадуро төр барьж улсын эдийн засаг тартагтаа тулснаас хойш олон сая иргэн Колумбын хилээр дамжиж Латин Америкийн орнууд руу дүрвээд байгаа юм.

. Колумбын Засгийн газар Венесуэлийн дүрвэгсдэд эрүүл мэнд, боловсролын тусламж үйлчилгээ үзүүлэхэд маш их хэмжээний мөнгө зарцуулж байгаа гэдгийг мэдэгджээ.

 

 

Эх сурвалж: www.reuters.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.