СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Алагдсан сэтгүүлчийн хүүхдүүдэд 70 сая ам.долларын нөхөн төлбөр олгоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Саудын Арабын сэтгүүлч Жамал Кашогги Туркийн Истанбул дахь Саудын консулын газарт ороод эргэж гарч ирэлгүй бусдын гарт амиа алдсан. Түүний хүүхдүүд эцгийнхээ аллагын нөхөн төлбөрт 70 сая ам.доллар авахаар болсон гэж CNN агентлаг дамжуулжээ.

Кашоггийн эзэмшиж байсан хөрөнгөн дээр сар бүрийн тэтгэмж олгохоос гадна аллагыг захиалсан хэдэн арван сая долларыг нөхөн төлбөрт авна гэж эх сурвалж мэдээлжээ.

Том хүү Салах нь Саудын Жедда хотод банкинд ажилладаг бөгөөд уг хотод байдаг тансаг харшийг эзэмшихээр болжээ. Түүний дүү Абдулла, хоёр охин дүү нь мөн тус тусын харшийг нөхөн төлбөрт авна гэжээ. Түүнчлэн . Эдгээр нөхөн төлбөрийг Саудын хаан Салманы зөвшөөрлөөр олгожээ.

Кашогги Саудын эрх баригчдыг хурцаар шүүмжлэн дуу хоолойгоо дэлхийн нийтэд Вашингтон Пост сониноор дамжуулан хүргэдэг байсан ч түүний хүүхдүүд энэ талаар огт ам нээж байгаагүй.

Вашингтон Пост сонинд Саудын Засгийн газрыг шүүмжлэн нийтлэл бичдэг байсан Кашогги өнгөрсөн оны аравдугаар сарын 2-ны өдөр Саудын консулын байранд алагдсан хэрэгт 11 хүн буруутгагдсан юм. Эдгээрээс тавд нь ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноохыг прокурорууд шаарджээ.

 

 

Сэтгүүлчийн аллагын гэмт хэрэг Саудын Араб, АНУ-уудын харилцаанд багагүй сэв суулгаж дэлхийн нийтээрээ анхаарлаа хандуулсан. Хэрэв гэмт этгээдүүдэд ялын дээд хэмжээ оноовол Саудын шүүх тогтолцоо шударга ажиллаж байгаагаа харуулна гэж ажиглагчид дүгнэжээ. 

Аллагыг угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман захиалсан гэдэгт өрнөдийнхөн итгэлтэй байдаг. Кашоггийн том хүү Салах Америк-Саудын давхар иргэншилтэй ба нутагтаа амьдрахаар үлдсэн ганц хүүхэд нь ажээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.