СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2018-09-19

Алт, мөнгөний орд цагдаагийн хурандаа нарыг хэрэгт унагаж байна

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

Хахууль авсан байж болзошгүй цагдаагийн дээд офицеруудыг АТГ, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн шалгаж, зарим хүнийг цагдан хориод буй билээ. Хэрэгт холбогдсон офицерууд 10 000 ам.доллар, 50 сая төгрөг гээд бэлэн мөнгө авсан байж болзошгүй гэнэ.

аринХари Харин тэд юуны учир ийм их мөнгө авсан бэ гэдгийг хууль сахиулах байгууллагынхан ихэд нууцалж буй. Тэгвэл хэд хэдэн эх сурвалжийн мэдээлснээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь, 400 гаруй сая ам.доллараар үнэлэгдэх нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тогтоогдсон алт, мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг булаацалдсан хятадуудын маргаантай холбоотой гэнэ. Геологийн мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар алт, мөнгөний ордыг дагаад газрын ховор элемент, цаашлаад цацраг идэвхт уран ч агуулагддаг учраас тухайн орд газрын лицензийг эзэмшигч хятадууд, худалдаж авсан өмнөд хөршийн иргэд муудалцаад байгаа. Улмаар нэгнийгээ залилсан хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, нөгөөдүүл нь хуурамч гарын үсэг зурсан хэмээн хариу гомдол мэдүүлж, эцэст нь цагдаа, хууль сахиулах байгууллагын ажилтнууд нэр холбогдох болоод байна. Гол зохион байгуулсан хүн нь ГИХГ-ын дэд дарга асан, өмнө нь эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.Цолмон гэх нэр дуулдах боллоо гэсэн юм. Тухайн ордын тусгай зөвшөөрлийг өөрсдийн болгохын тулд хятадууд 3-4 тэрбум төгрөг зарцуулахаар болсон гэх мэдээлэл ч байгаа аж.

Дундговь аймгийнхан тусгай зөвшөөрлөө булаацалдсан хятадуудын энэ маргаанд оролцохгүй, хууль сахиулах байгууллага, АМГТГ-аар явж учраа ол хэмээж буй юм билээ.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.