СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-03

Э.Сансарбаяр: Богд уулыг хамгаалахын тулд Зайсангийн амыг суурьшлын бүс болгохоос өөр арга байхгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Д.Болд

Богд уулыг тойрсон маргаантай асуудлын талаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Э.Сансарбаяраас тодруулга авлаа.

-“Зайсанг тусгай хамгаалалтаас гаргах Засгийн газрын тогтоол гарсан. Одоо Нүхт, Яармагаас эхлээд Богд уулыг тусгай хам гаалалтаас гаргаж, суурьшлын бүс болгох бичиг баримтыг Засгийн газарт өргөн барьсан” гэдэг мэдээлэлд та ямар хариулт өгөх вэ?

Харин тусгай хамгаалалтад байдаг ч суурьшлын бүс мэт болчихсон Зайсан орчмыг тусгай хамгаалалтаас гаргаж, суурьшлын бүс болгон Нийслэлийн Захирагчид хариуцуулах саналыг Засгийн газрын хуралдаанаас гаргаж, тэмдэглэл гаргасан. Засгийн газрын тэмдэглэлийн дагуу БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тушаал гарган, төрийн захиргааны байгууллагуудын төлөөллийг оролцуулан, БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн өгсөн чиглэлийн дагуу Зайсангийн амны нэгдсэн зураглалыг гаргасан.

Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн Зайсангийн амны дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний дэд бүтцийн төлөвлөлтийн зурагт үндэслэн Зайсангийн амны орц, гарцын мэдээллийг нэгтгэсэн. Энэ хүрээнд

-Тухайлбал, ямар судал гаанууд хийсэн бэ?

-Зайсангийн амыг тусгай хамгаалалттай газар нутгаас гаргахтай холбогдуулан нийт газар ашиглагчийн судалгаа, тухайн газрын хэдэд нь зориулалт өөрчлөн сургууль цэцэрлэг, эмнэлэг, орон сууц барьсан, орон сууцанд нийт хэчнээн өрх айл амьдарч байгаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан эсэх, газрын төлбөрийг хэрхэн төлдөг, байгаль орчны үнэлгээ хийлгэсэн зэргийг тодорхой болгосон.

Үүн дээр үндэслэн зориулалт өөрчлөн үйл ажиллагаа явуулсны улмаас учруулсан хохирлыг тооцох экологи, эдийн засгийн үнэлгээ хийх, газар ашиглалтын ста тистик мэдээллийг нэгт гэн боловсруулах, дүн шинжилгээ хийх гурван дэд ажлын хэсэг байгуулж, дэд ажлын хэсгүүдээр асуудлыг хэлэлцүүлж байна.

-Хэдий хэмжээний газрыг тусгай хамгаалалтаас гаргах талаар тооцоо судалгаа гаргасан уу? 

. Тиймээс ийм хэмжээний газрыг улсын тусгай хамгаалалтаас гаргахаар бид бичиг баримт боловсруулан холбогдох байгууллагуудад нь танилцуулахаар ажиллаж байна. 

ЮНЕСКО-гийн албан ёсны цахим хуудаст Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалын нийт талбайн хэмжээг 41.6 мянган га гэж бүртгэсэн байдаг. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс ЮНЕСКО-д хандан талбайн хэмжээг өөрчлөх үндэслэл тооцоог хүргүүлэхээр ажиллаж байна.

-Хүссэн хүсээгүй суурьш лын бүс болчихоод байгаа Зайсан орчмыг улсын тусгай хамгаалалтаас гаргасны да раа тусгай хамгаалалтад үлдэж байгаа газраа хэрхэн хамгаалах юм бэ. Дараагийн зайсан болохгүй гэх баталгаа алга?

-Зайсангийн ам орчмыг суурьшлын бүс болгохоор ажиллаж байгаагийн гол шалтгаан нь Богд уулаа тусгай хамгаалалтад авч үлдэх эхний алхам юм. Ингэж байж үлдсэн газар нутагтаа дахин газар олгохгүй, суурьшлын бүс болгохгүй байж чадна. 

Нөгөөтэйгүүр, Улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн төрөл газар ашиглах эрхийг бүртгэх тухай зохицуулалт орсон той холбоотой Тусгай хамгаалалттай газарт газар ашиглаж буй иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэх, үүнтэй холбогдуулан газар ашиглагчдын газрыг нэгж талбарын дугаартай бол гох, мэдээллийн санд бүрт гэх, гэрчилгээ, гэрээг шинэчлэхээр болсон.

Үүний дагуу Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Кадастрын мэдээллийн сангийн Лэнд менежер программ хангамжийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай хамтран ам жилттай нэвтрүүллээ. Хол бог дох хуулиудад өөрчлөлт оруулж, хяналтын асуудал сайжирч байгаа учир тийм асуудал гарахгүй гэдэгт итгэлтэй байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.