СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тээгч эмээ ач охиноо тээж төрүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Америкийн Небраска мужийн иргэн 61 настай Сесиль Элеж хүүгийнхээ охиныг буюу ач охиноо өөрийн биед тээж амжилттай төрүүлсэн байна. Элежийн хүү Мэтью, түүний хамтрагч Элиот Догерти нар хүүхэдтэй болохоор шийдэж ээждээ энэ талаар ярихад эхэндээ наргиа гэж хүлээж авчээ.

Тээгч эх 60 гаруй настай тул эмнэлгийн бүрэн шинжилгээнд хамруулж, эмчийн нарийн хяналтад оруулж, ямар нэг эндэгдэл гаралгүй ач охиноо эсэн мэнд төрүүлжээ.

 

 

Небраска мужид саяхан буюу 2015 онд ижил хүйстэн гэр бүлийг хуулийн дагуу хүлээн зөвшөөрдөг болсон тул хүүхэдтэй болох амаргүй байсан гэж Элежийн гэр бүл ярьжээ.

Эрүүл мэндийн шалтгаан, хууль эрх зүйн орчноос болоод багагүй бэрхшээлтэй тулгарсан ч Элеж эмээ Ума ач охиноо эсэн мэнд төрүүлэн, тэдний биеийн байдал сайн байгаа ажээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.