Reuters агентлагийн мэдээлснээр газрын тосны ханш өнөөдөр буюу лхагва гарагт дөрөв дэх хоногтоо дарааллан нэмэгдэж байна. Энэ нь ОПЕК-Газрын тос экспортлогч орнуудын хийж буй таналт болон Америкийн тавьсан хориг арга хэмжээтэй холбоотой гэж эдийн засгийн шинжээчид тайлбарлажээ.
Брент ажиглагч байгууллагын мэдээлснээр газрын тосны ханш өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш хамгийн өндөр үзүүлэлтийг харуулж нэг баррель газрын тос хоногт 35 центээр нэмэгдэж 69,72 ам.долларт хүрээд байна. Мөн түүхий нефтийн үнэ 0,4 хувиар буюу 22 центээр нэмэгдэж 62,8 ам.долларт хүрсэн нь сүүлийн хагас жилд хамгийн өндөр үзүүлэлт юм. Тус байгууллага нэг баррель газрын тосны үнэ тун удахгүй 70 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ.
Газрын тос экспортлогч орнууд нийлүүлэлтээ танасан нь ханш өсгөх маш таатай боломж нөхцлийг бүрдүүлсэн байна. Өнгөрөгч гуравдугаар сард ОПЕК-ын орнууд дөрвөн жилийн хугацаанд хамгийн бага нийлүүлэлт хийсэн гэжээ.
Улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан АНУ Иран болон Венесуэл гэсэн газрын тос, түүхий нефть экспортлогч орнуудын эсрэг хориг тавьсан. Вашингтоны захиасаар Иранаас газрын тос импортолдог гурван улс импортоо зогсоосноор Ираны эдийн засгийг царцаах алхам тавигдав.
Венесуэлийн газрын тос импортлогч төрийн мэдлийн компанид дарамт шахалт үзүүлэхийг Америкийн дэд Ерөнхийлөгч Майк Пэнс НҮБ-д хандан хэлсэн байна. Венесуэл улс өдөрт нэг сая баррель газрын тос экспортлох хүчин чадалтай ба эдийн засгийн хориг тавьж, Венесуэлийн газрын тосыг үнэгүйдүүлэх бүхий л арга хэмжээг Вашингтоноос шаардаж байгаа юм.
Эх сурвалж: www.reuters.com