СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: МАНАН дэглэмийн эсрэг ард түмний хөдөлгөөнөөс АТГ-т шаардлага хүргүүлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

МАНАН дэглэмийн эсрэг ард түмний хөдөлгөөнөөс өнөөдөр 12 цагт Үндэсний мэдээллийн төвд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт гурван шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Уг шаардлагад:

  1. С.Зоригийн хэргийг илрүүлэх ажлыг хариуцсан хүмүүс эрүү шүүлт тулгасан асуудлыг яаралтай шалгаж, эрүү шүүлт хэрэглэсэн хүмүүсийн нэр усыг ил болгож хариуцлага тооцох,
  2. Бүх салбарт онц дэглэм тогтоож, сахилга хариуцлага тооцох цаг болсон. Концесс, тендер, ЖДҮ, төсвийг хулгайлдаг хулгайч нарыг цэвэрлэж хуулийн хариуцлага хүлээлгэх цаг болсон. Энэ бүхний ард МАНАН дэглэм байгаа учраас МАНАН-г нэн даруй цэвэрлэх ажлыг эхлүүлэх,
  3. МАНАН-гийн гар хөлүүд шударга ёсны төлөөх тэмцлийг эсэргүүцэн бүх хүчээрээ тэмцэж, бүр жагсаал цуглаан байгуулахаар бэлтгэж байна. Иймд эрх баригчдын эрх ашигт авталгүйгээр хууль шүүхийн байгууллагуудын удирдлагуудыг хугацаанаас өмнө нь огцруулж, шинэ удирдлагуудыг нээлттэй сонсголоор хэлэлцүүлэн баталж реформ хийх шаардлагатай байна гэдгийг хэллээ.
Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.