Америкийн нэрт рэппер Nipsey Hussle-ыг өнгөрсөн ням гарагт буудаж хөнөөсөн этгээдийг баривчилсан байна. Лос Анжелесын цагдаагийн газрын мэдэгдсэнээр сэжигтэн 29 настай Эрик Холдер рэпперын машиныг ирэхийг хүлээж байгаад буудан амь насыг нь хороосны дараа хэргийн газраас зугтжээ.
Цагдаа нар гэмт этгээд рэппертэй хувийн өш хонзонтой байсан гэж үзэж байгаа юм. Өмнө тэд хэд хэдэн удаа ноцтой маргалдаж байжээ. Хяналтын камерын бичлэгээс харахад хар өнгийн цамцтай сэжигтэн рэппер Hussle руу багадаа гурван удаа толгой, их бие рүү нь буудаж халдсан байна. Энэ үеэр хоёр хүн гэмтэж шархаджээ.
33 насандаа бусдад буудуулж амиа алдсан рэпперын дурсгалыг хүндэтгэж дуу хөгжмийн салбарын уран бүтээлчид эмгэнэл илэрхийлсээр байна. Рэпперын сүүлд гаргасан Victory Lap цомог энэ жилийн Грэммийн шагнал гардуулах ёслолд шилдэг рэп цомогт нэр дэвшсэн юм. Hussle-ын жинхэнэ нэрийг Эрмиас Дэвидсон Асгедом гэдэг ба Лос Анжелесын өмнөд нутагт хүүхэд насаа өнгөрөөжээ.
Эх сурвалж: ww.bbc.com