СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: МХЕГ-аас 29 уурхайн үйл ажиллагааг зогсоожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

МХЕГ-ын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Шадар сайд Ө.Энхтүвшингээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 1751 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийх ажлыг эхлүүлжээ.

МХЕГ-ын удирдлагууд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нараар ахлуулсан ажлын хэсэг Дархан, Сэлэнгэ, Булган, Төв аймгуудад үйл ажиллагаа явуулж буй 281 аж ахуйн нэгжид шалгалт хийсэн талаар МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хяналт шалгалтын хүрээнд 29 байгууллагад акт үйлдэж үйл ажиллагааг зогсоож, 79 байгууллагад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, 301 зөвлөмж өгчээ. Мөн хуулийг ноцтойгоор зөрчсөн байгууллагад 220 сая төгрөгийн торгууль ногдуулж 291 грамм алтыг хураажээ.
Уул уурхайн олборлолт хийж буй аж ахуйн нэгжүүд бичиг баримтын бүрдэл хангахгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн, байгаль орчны менежментийн 2018 оны тайлангаа гаргаагүй, энэ жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө холбогдох байгууллагаар батлуулаагүй байж ажлаа эхлүүлсэн зөрчлийг ихээр гаргасан байжээ. Уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлох явцад гарсан маш хортой хог хаягдлыг зохих журмын дагуу хадгалж, устгаагүй, усны гэрээ дүгнэлтгүйгээр ус гаргах татах ажил хийсэн, ТЭЗҮ-д заасан аюулгүйн параметрийг баримталж ажиллаагүй зэрэг зөрчил зонхилж байна.
Мөн тул техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайг бүрэн ургамалжуулах шаардлага тавьсан байна. Хариуцлагагүй уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийхгүйгээр орхисон талбайг нэгтгэж, томоохон аж ахуй нэгжид өгч нөхөн сэргээлтийг иж бүрэн хийх шаардлагатай байгаа нь шалгалтаар тогтоогджээ.
Харин үйл ажиллагааг нь зогсоосон 29 уурхайд хэрэг үүсгэсэн байгаа учраас тэдний нэрийг зарлах боломжгүй гэдгийг МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан хэллээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.