СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Авлигын уурхай болсон “С” зөвшөөрлийг нээлттэй олгож эхэлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Авлигатай тэмцэх газраас 2017 онд Авто тээврийн үндэсний төвд гэнэтийн шалгалт хийж, удирдлагууд нь үгсэн хуйвалдаж, С зөвшөөрөл олгох хууль бус үйлдэлд гар бие оролцдог ноцтой баримтыг тухайн үед олсон билээ. . Зохицуулалтгүй олгосон их хэмжээний тусгай зөвшөөрлийн улмаас жолооч нар 13-15 хоногт нэг удаа тээвэр хийж, хугацаа хожих гэсний улмаас нэгэнтэйгээ уралдах, осол аваар гаргах, эрүүл мэнд, амь насаараа хохирохоос эхлээд маш олон асуудал хүндэрсээр байгаа.

“С” зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн АТҮТ-ийн даргын тушаалыг 24 цагийн дотор Тээврийн нэгдсэн системийн мэдээллийн санд байршуулж байхаар болсон байна

Тэгвэл уг байдлыг таслан зогсоохын тулд Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төвөөс “С” зөвшөөрөл олголтын журмын төсөл боловсруулжээ. Уг төсөлд заахдаа .

. Энэ асуудлыг журамлаж, авлига гарах шалтгаан, нөхцөлийг нь арилгаж шийдвэрлэхгүй бол цаашид ч олон албан тушаалтан холбогдох магадлалтай байна. “С” зөвшөөрөл олгох үйл явц ил тод биш  учраас хүнд суртал чирэгдэл үүсгэж, улмаар хээл хахууль өгөх, авлигын гэмт хэрэг үйлдэгдэж байна. . Тиймээс Авлигатай тэмцэх газар улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрөл олгож байгаа үйл явцыг ил тод, нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно” хэмээв.

Автотээврийн үндэсний төвөөс “С” зөвшөөрлийг ямар компанид хэдэн ширхэг олгосон, юунаас болоод зөвшөөрөл олгоогүй вэ гэдэг мэдээлэл ил тод биш байна

. Мөн албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж системд бүртгэлгүй автотээврийн хэрэгслийг бүртгэсэн тус төвийн албан тушаалтны хэргийг Авлигатай тэмцэх газраас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байна. “С” зөвшөөрлийг Автотээврийн үндэсний төвөөс гаргуулж аваад цааш дамлан худалдаалдаг бүлэг хүртэл байдаг гэх яриа иргэдийн дунд таржээ.

. Сүүлийн таван жилийн хугацаанд дотоодын ачаа тээвэрлэх машин 15 хувиар нэмэгдсэн аж. .

2017 онд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр “С” зөвшөөрөл олгохдоо хахууль авсан үйлдэлд Авлигатай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд уг хэргийг шүүхээс торгох ял оноон шийдвэрлэсэн

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улс хоорондын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж буй 7 боомтын 169 аж ахуй нэгжүүд болон холбогдох байгууллагууд “Тээврийн нэгдсэн систем” хэмээх цахим системийг ашигласнаар зөвшөөрөл авсан компаниудын тээврийн хэрэгсэл гаалийн хяналтын бүсэд нэвтрэхээс гадна хилээр нэвтрэх боломж бүрдэх юм. Мөн .

Тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн хувьд энэхүү системд нэвтэрч тухайн жолоочийн регистрийн дугаарыг оруулахад мэргэшсэн эсэх нь программ дээр гарч ирэх бөгөөд мэргэшсэн жолоочийн хуурамч үнэмлэхтэй эсэхийг тогтооход хялбар болж байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.