СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-04-02

Т.Бадрахбаяр: Энэ жилээс ахмадууд амралт, сувиллын алинд нь амрах вэ гэдгээ сонгоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Улсаас ахмадуудыг хэд хэдэн төрлийн нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулдаг. Түүний нэг нь ахмад настныг амралт сувилалд амраах үйлчилгээ юм. Тэгвэл өнгөрсөн сарын 6-нд Засгийн газрын тогтоолоор ахмад настныг амралт, сувилалд амраах үйлчилгээнд хэд хэдэн өөрчлөлт оруулсан байна. Бид энэ талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга Т.Бадрахбаяраас тодруулсан юм.

-Засгийн газрын тогтоолд ямар өөрчлөлт оруулсан юм бэ?

-Улсаас эмэгтэй 55, эрэгтэй 65 нас хүрсэн ахмад настангууд жилд нэг удаа рашаан, сувилал, амралтад амрах эрхтэй байдаг. Урьд нь амралт, сувилал гээд нэг дор бодон мөнгийг нь олгодог байсан. Тэгвэл уг өөрчлөлтөөр амралт, сувилал хэмээн хоёр хуваасан. Сувиллын үйл ажиллагаа буюу эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулах тусгай эрхтэй, эмчилгээ, сувиллагаа хийдэг газарт 10 хоног амрах эрхтэй.

Амралтын газар гэдэг нь эрүүл мэндийн үйлчилгээ явуулахгүй ч ахмадад зориулсан тусгай хөтөлбөртэй, хоол унд сайтай буюу ахмадын хувьд эмчилгээ хийлгэхгүй ч тухай амралтын газарт сайхан амрахын хүсвэл долоо хоног амрах юм.

Засгийн газрын 97 дугаар тогтоолын хувьд амралт, сувилал гэж хоёр хувааж, хоногийн өөрчлөлт оруулсан. Ахмадуудын хувьд сувилалд амрахаар бол 10 хоног, амралтад амрахаар бол 7 хоног амарна

-Хөнгөлөлтийн хувьд өөрчлөлт орсон уу. Ахмадууд хэдэн төгрөгийн хөнгөлөлт авах боломжтой вэ?

-Засгийн газрын 94 тогтоолын дагуу ахмадуудын амралт, сувилалд амрах эрхийн бичгийн нэг ор хоногийн нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг 20 мянган төгрөгөөр тооцож олгох нь хэвээрээ. Саяны.

-Халамжийн хэлтсийн харьяа амралт сувиллын газарт амрах ахмадуудын хөнгөлөлт адилхан гэж ойлгож болох уу?

-Үгүй, Орон нутгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дэргэдэх ахмадын амралт сувилал гэж байдаг. . Харин ахмадуудаас долоо мянган төгрөг гарна.

Жилд ганцхан удаа амралт, сувиллын аль нэгт амрахаа сонгоно гэсэн үг

-Сувилалд амрахыг хүссэн ахмадууд хаана хандах вэ. Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Хэрвээ амралт, сувилалд явахыг хүссэн ахмадууд байвал харьяа дүүргийнхээ Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст хандах хэрэгтэй. Бүрдүүлэх бичиг баримтын хувьд гэвэл өргөдөл гаргах ёстой.

. Мөн иргэний үнэмлэхийн хуулбар хэрэгтэй. Үүний дараа харьяа Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээсээ амралтын эрхийн бичгээ авна.

-Тэгэхээр ахмадуудын хувьд яг хаана амрахаа шийдэх хэрэгтэй гэсэн үг үү?

-Яг тийм, жилд ганцхан удаа амралт, сувиллын аль нэгт амрахаа сонгоно гэсэн үг. .

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.