Өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдөр. 1967 оноос эхлэн Хүүхдийн номын олон улсын зөвлөлийн шийдвэрээр аугаа их хүүхдийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу дөрөвдүгээр сарын 2-ныг олон улсын хүүхдийн номын өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн түүхтэй.
Тэгвэл энэ өдөр бид шог зураач, УГЗ Ц.Байдыгийн "Байды юу өгүүлэв..." зургийн үзэсгэлэнд дэлгэсэн шог зургуудыг хүүхэд багачуудаа хүргэж байна. Энэ зургууд дан ганц хүүхдүүд ч бус том хүмүүст ч ухаарал, сургамж хайрлах нь дамжиггүй биз ээ.
Фото сурвалжлагыг Ж.Отгонсүлд