Хятадын Хэнан мужид үйл ажиллагаа явуулдаг Мэнмэн цэцэрлэгийн багшийг хорьж саатуулсан тухай мэдээлжээ.
Жиаозуо хотод байдаг цэцэрлэгийн хүүхдүүд өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт хүүхдийн будаа идсэний дараа бие нь өвдөж эхэлсэн байна.
Хүнд өвдсөн долоон хүүхэд одоо хүртэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол нэг хүүхдийн биеийн байдал хүнд хэвээр байна.
Хүүхдийн будаа идсэн 23 хүүхэд хордсоны 15 нь эмнэлгээс гарчээ.
Цэцэрлэгийн хүүхдүүд хэдэн арваараа өвдсний дараа цагдаагийн шинжээчид ажиллаж хүүхдийн будаанаас нитрит олж илрүүлжээ.
Уг хэргийг үйлдсэн гэх Ванг багшийг хүүхдүүдийг хордуулах нитрийг хоолонд нь хольсон гэж буруутган баривчлаад байна.
Нитритийг их хэмжээгээр хэрэглэвэд зүрхний цохилт ширүүсч, толгой өвдөх бөөлжих, цаашлаад амиа алдах хүртэл хор хөнөөл учруулдаг ажээ.
Хордсон хүүхдүүд бөөлжиж дотор нь муухайрсан ба зарим нь ухаан алдсан байсан гэж эцэг эхчүүд ярьжээ.
Эх сурвалж: www.cnn.com