АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Турк улсад зарсан F-35 байлдааны нисэх онгоцны нийлүүлэлтийг зогсоосон тухай мэдээллээ.
Турк улс Оросын Засгийн газраас S-400 пуужингийн систем худалдаж авахаар болсонтой холбогдуулан Пентагон ийн шийдсэн гэдгээ мэдэгджээ.
Энэ хооронд Туркийн Гадаад хэргийн сайд НАТО-ын 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй сайд нарын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Вашингтоныг зориод байна.
Оросын үйлдвэрлэсэн S-400 пуужин устгах төхөөрөмжийг давхар худалдаж авснаар F-35 хөтөлбөрийг эрсдэлд оруулж байна гэж Америкийн талаас үзжээ.
Анкара, Вашингтоны эрх баригчид дээрх асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа бөгөөд F-35 онгоцны нийлүүлэлтийг бүрмөсөн биш түр хугацаанд зогсоож байгаа гэдгийг мэдэгдээд байгаа юм.
F-35А онгоцноос Турк улс 100 ширхгийг худалдаж авахаар гэрээ байгуулжээ.
Уг байлдааны нисэх онгоцны хөтөлбөрт 12 улс АНУ-тай нэгдсэн байдгаас онгоцыг хөгжүүлэхэд Итали, Турк, Их Британи, Нидерланд, Канад, Австрали, Дани, Норвеги зэрэг орнууд нэгдсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com