“Марвел” студи та бидний танил зурагт номын олон супер баатрыг дэлгэцийн бүтээл болгон амилуулсаар байгаа. Энэ удаад анхны эмэгтэй супер баатрын дүрээ бүрэн хэмжээний уран сайхны кинонд амилуулахаар болсон. “Ахмад Марвел” шинэ бүтээлийн анхны видео сурталчилгаа цацагдсан байна. Youtube суваг дээр байршуулсан сурталчилгааг нэг хоногийн дотор 15 сая хүн үзжээ. Сурталчилгаан дээр Ахмад Марвел өөрийн хүч чадлаа ашиглаж байгаа болон Самуэл Жэксоны Ник Фөритэй хамт ажиллахаар болсон тухай үзэгчдэд харуулсан байна.
Марвел студид Блэк Видөв, Скарлет шулам зэрэг олон алдартай эмэгтэй супер баатар байдаг ч Ахмад Марвелын тухай кино бүтээж эхэлсэн. Киног Анна Боден болон Райн Флек найруулж, гол дүрд Брайе Ларсон тоглож, Самуэл Жэксон, Бен Менделсон, Ли Пэйс, Кларк Грег зэрэг алдартай жүжигчид дүр бүтээжээ. “Ахмад Марвел” 2019 оны 3 дугаар сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр IMAX болон 3D кино театруудад амилна.
Эх сурвалж: www.cnn.com