Улаанбаатар төмөр замын/УБТЗ/-ын замын 2-р ангийн 9 -р хэсгийн замчин өнөө өглөө 11 цагийн үед вагонд дайруулж амь насаа алджээ. Энэ хэрэг Налайх руу явах замд Хонхор орчимд болсон ажээ. Талийгаач зам шалгаж явсан бөгөөд вагондоо дайруулжээ. Энэ талаар албан ёсны тайлбар, мэдэгдэл гараагүй ч Цагдаагийн байгууллагууд үгүйсгэсэнгүй.
Өмнө нь Улаанбаатар төмөр зам дээр ийм хэрэг гарч байсан бөгөөд тухайн үедээ дайруулж нас барсан хүнийг амиа хорлосон гэсэн дүгнэлт гаргуулж байсан талаар зарим хэвлэлүүд мэдээлж байна. Ажлаа хийж явсан хүнийг зам дээр дайрах тохиолдол нэг биш удаа гарч байгаа нь тус компанийн ажилчдын мэргэжлийн ур чадвар уу эсвэл өөр хүчин зүйл нөлөөлж байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Бид энэ асуудлаар дахин мэдээлэл хүргэнэ.