СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-09-19

Жүдочид 2021 онд Австрийн Вена хотод зодоглоно

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
6 жилийн өмнө

Азербайжаны Баку хотод болох жүдо бөхийн ДАШТ-ээс өмнө тус бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж 2021 оны жүдо бөхийн ДАШТ-ийг зохион байгуулах улсыг зарлав. Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүн Мариус Визерь ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулахаар болсонд Азербайжаны жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Ровнаг Абдуллаевт талархаж буйгаа илэрхийлжээ.

Өнөө жилийн тэмцээнийг Азербайжаны нийслэл Бакуд, 2019 оны ДАШТ-ийг  Японы нийслэл Токиод зохион байгуулах бол 2021 оных Австрийн нийслэл Вена хотод есдүгээр сарын 12-19-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тэмцээнийг Вена хот дахь “Винер Штадтхалле” 16000 хүний суудалтай спорт ордонд явуулах аж. Австрийн Вена хот 1975 онд эрэгтэйчүүдийн ДАШТ, 1984 онд эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг тус бүр зохион байгуулж байжээ. Харин нэгдмэл байдлаар зохион байгуулах болсноос хойш энэ бүс нутагт дэлхийн аваргын тэмцээн болж байгаагүй юм байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.