Их Британийн “Quacquarelli symonds” компани дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтаа шинэчлэн нийтэлжээ. Энэ жилийн “QS World University Rankings” жагсаалтыг АНУ-ын Массачусетсийн технологийн дээд сургууль тэргүүлсэнээр долоо дахь жилдээ дэлхийн шилдэг их сургуулиар тодроод байна. Жагсаалтын эхний дөрвөн байрт Америкийн Стэнфордын их сургууль, Харвардын их сургууль болон Калифорнийн технологийн дээд сургууль багтжээ. Харин тавдугаарт Их Британийн Оксфордын их сургууль бичигджээ. Тус сургуулийн дараагаар Кембрижийн их сургууль, Цюрих дахь Швейцарийн технологийн дээд сургууль, Лондоны Хааны коллеж, Чикагогийн их сургууль орсон бол жагсаалтын 10 дугаарт Лондоны их сургууль бичигдсэн байна. М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль жагсаалтын 90 дүгээрт бичигдэж, шилдэг 100 их сургуулийн тоонд оржээ. Шилдгийг шалгаруулахдаа тухайн сургуулийн нэр хүнд, багш, оюутны тооны харьцаа, эрдэм шинжилгээний ажил нь нийтлэгдсэн байдал, ажил олгогчдын дундах нэр хүнд, гадаад оюутны болон багшийн эзлэх хувь гэсэн зургаан шалгуур тавьдаг байна.