СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-04-02

ШУУД: Ж.Сүхбаатар: Ц.Элбэгдоржийг бүх нийтээр буруушаахын цаана улсаас их мөнгө идсэн хүмүүс хожиж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

ШУУД: Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал, Элчин сайд Ж.Сүхбаатар, Ш.Батсуурь нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна

-Ардчилсан намаас Олон улсын хурал "Монгол бол ардчиллын баянбүрд"-ыг 12 дугаар сарын 5-нд зохион байгуулна. 30 жилийн өндөрлөгөөс харахад ардчиллын хувь заяанд анхааралтай хандах, болгоомжлох асуудал гарч байна. Ийм учир ижил намуудын хүрээнд хурал зохион байгуулах гэж байна. Өнөөдөр монголын ардчилалд аюул нүүрлэж байна. 

-Монголын ардчилалд яагаад аюул нүүрлэсэн гэж үзэж байна вэ?

Р.Амаржаргал: 1990 онд ардчиллыг бид юу гэж ойлгож байсан юм бэ. Үг хэлэх, олон ургальч үзэл, олон намын тогтолцоог бид ардчилал гэж ойлгодог байсан. 30 жилийн дараа эргээд харахад ардчиллын сөрөг талууд гарч ирж байна. Сонгуулийг бид шударга явуулж чадаж байна уу? Сонгуульд эрх мэдэл, мөнгө оролцдог уу? Монголын ардтүмний 40 хувийн саналыг авсан нам хаана юу хийж байна вэ? Дүрс эсгэсэн, хэлбэр төдий ардчиллыг ярих биш агуулгыг яримаар байна. Олон улсын хуралд бид энэ асуудлыг хөндөн ярина. Украйны сонгуулийн эхний шат дууслаа. Маш олон асуудал гарчээ. Гэтэл манай сонгууль хажууд нь диваажин шиг юм байна. 

Намуудын төлөвшил ч энд хамаарна. МАН удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Үүнийг зөнөсөн гэх юм уу. Ахмад юм гэх юм уу. Залуу нам гэх юм уу.  

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг задарчлаа. Энэ талаар? 

-Эрүүдэн шүүх гэдэг бол огт байж болохгүй. Ийм юм байгаа нь дээд зэргийн шившиг. Бид 30 жил ийм зүйлийн төлөө явсан болж байна уу? Ардчилсан нам үүнтэй санал нийлэхгүй. Энэ салбар сайдтай шүү дээ. Энэ хүн яагаад зүгээр суусан юм бэ. Хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Ялангуяа, салбарын удирдлагууд хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ энэ бол миний байр суурь шүү. 

-Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд орох уу? 

-Надад тийм бодол, амбиц байхгүй. 

-Ардчилсан нам дотоод ардчилалгүй болоод байна уу гэсэн яриа байна?

-Манайд дотоод ардчилал муу байгаа. Нуугаад байх юмгүй. Гэхдээ энэ сайн жишээ. Ингэж болдоггүйг олон улсад ярьж болно. ҮЗХ огт явахаа больчихсон. Ротаци явахаа больсон. Хамтын удирдлагын шийдвэр ажиллахаа болиод, хэдхэн хүний хүрээнд асуудлыг шийдээд явдаг байсан. Одоо бол бүгд тогтмол явагдаж байгаа. Дотоод ардчилал байна. Гэхдээ бидний хүсэн хүлээсэн хэмжээнд хүрээгүй байгаа.

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой асуудлууд гарч байна. Энэ үнэхээр тийм муу хүн юм уу? 

-Хүний сайн, мууг ярихын тулд сайн мэдэж байх ёстой. Би удирдлагуудынхаа хэнийг ч сайн мэдэхгүй. Монголын таван Ерөнхийлөгч бүгдээрээ чадлынхаа хэрээр ажиллаад явж байгаа гэж ойлгодог. Ажлын алдаа гарсан байх. Олон улсын хурлын нэг ач холбогдол нь үйл явдлын зүй тогтолыг бид олж харах гээд байгаа юм. 

Элчин сайд Ж.Сүхбаатар: 

-Би Ц.Элбэгдоржтой ойр ажиллаж байсан хүний хувьд үгээ хэлье. Нэг хэсэг Ю.Цэдэнбал шиг муу хүн байхгүй болж байсан. Одоо түүн шиг сайн хүн алга. Түүн шиг Ц.Элбэгдорж шиг муу хүн байхгүй гэж бодлоготой яриа яваад байна. Бүх нийтээрээ ингэж туйлширч болохгүй. Хоорондоо үзэлцэж байгаад л юу ч болсон юмгүй дуусна. Үүнээс хождог хүмүүс нь улсаас их хэмжээний мөнгө идсэн хүмүүст ашигтай тусдаг.

Түүн шиг эх орноо гадаадад сурталчилсан, бодлогоо таниулж, хөрөнгө татаж байсан хүн байхгүй. Ямар ч төрийн тэргүүн гадаад дахь хөрөнгөө оруулаад ирж байгааг эсэргүүцээд суухгүй ээ. 49 хувь бол Оросын өмч. Манайд огт хамаагүй байсан. Засгийн газар бол давуу эрхтэй нэг худалдан авагч байсан. Одоодоо мөнгө байхгүй байна, боломжтой хувийн компани ав гэсэн. Ц.Элбэгдорж бол эх орныхоо төлөө зүтгэж явсан хүн. Шүүх эцсийн шийдийг гаргана. Төрийн тэргүүнийг буунгуут араас нь шороо цацдаг болох юм уу. 

-Таньтай холбоотой шалгагдаж байгаа хэрэг юу болж байна вэ? 

Элчин сайд Ш.Батсуурь: 

-Шийдэгдээгүй байгаа. Шийдэгдэхээр нь мэдээлэл өгнө. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.