Польш улсад болж өнгөрсөн хөнгөн атлетикийн ДАШТ-аас гурван төрөлд алтан медаль, нэг төрөлд мөнгөн медаль хүртэж дэлхийн дээд амжилт тогтоосон 85 настай Ц.Раднаа, нэг алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн 81 настай Т.Цэрэндолгор нарын ахмад тамирчид эх орондоо ирж байна
Д.Бариул /Ц.Раднаа гуайн дүү/
"Бид гурав Өмнөговь аймгийн улсууд, хамаатан саднууд. Тэр сайхан нутагт хамтдаа тоглож өссөн малчин улс. Бид хөл нүцгэн явж байхад ах маань бид хоёрыг сугандаа хавчуулаад өндөр уулын оройгоос бууж байсныг мартдаггүй. Ах маань Монгол улсыг дэлхийд нэрийг нь гаргасанд баярлаад урд шөнө Өмнөговь аймгаас хүрэлцэн ирлээ. Би насаараа биеийн тамирын багш хийсэн хүн" гэлээ.
Ц.Раднаа гуайн эхнэрийн дүү
"Бид хоёр Ц.Раднаа ахын эхнэрийн төрсөн дүү нар байна. Ах маань залуугаасаа биеийн тамираар хичээллэсэн. Мэргэжлийн биеийн тамирын багш хүн. Ах эгч хоёр маань зургаан хүү, дөрвөн охинтой. Том хүү нь л гэхэд Монголын анхны усан спортын мастер хүн бий. Ах эгч хоёр маань насаараа багшилж байгаад малчин байж үзсэн. Дараа нь малаа орхиод хотод ирж хүүхдүүдээ бараадсан. Спортоо орхиогүй, байнга хичээллэсээр байсан. Өмнө нь бас Японд нэг тэмцээнд оролцож байсан шүү" гэлээ.
Кюкшүзан Д.Батбаяр
"Тамирчин хүний гайхамшгийг үнэхээр харуулж чадсан байна. Залуу тамирчид бид бараг ичиж байна. Би бол жишээ нь болоогүй юм байна гэдгээ мэдэрлээ. Япончууд урт насалдаг хамгийн спортлог ард түмэн гэгддэг. Гэтэл Японы тамирчинг Ц.Раднаа гуай маань ялж гурван алтан медаль авсан байна. Ганц би биш манай бүх тамирчид уг нь тосох ёстой байсан юм. Сумогийн холбоогоо төлөөлж манай тамирчид өнөөдөр тосохоор ирээд байна" гэлээ.
Ц.Раднаа гуайн хүү
"Бид эхээс 10-уулаа. Би тав дахь хүү нь байгаа юм. Голцуу хөнгөн атлетикаар гүйдэг байсан. Би хөдөө байсан л даа. Утсан дээрээс мэдээллийг сүүлд нь авсан. 400 метрт гүйгээд түрүүлж ирсэн л дээ аав маань. Арын тамирчид маань хол тасарч үлдэж байна лээ. Аав маань хүүхдүүдээ ихэнхийг нь спортоор залж хичээллүүлсэн. Хөнгөн атлетик, усан спорт гэх мэт. Манай аав өглөө болгон гүйдэг. Бие маш зөв авч явдаг хүн л дээ. Одоогоороо 85 настай хирнээ өвдөх өвчин байхгүй. Бид чинь аавынхаа өмнөөс ичнэ шүү дээ" Биднийг бага байхад үүр цайхаас өмнө босгоод гүйдэг байсан. Гүйж байгаад уулан дээр гараад малгайгаа аваад мандах нарыг хараад сууж байхад үнэхээр сайхан энерги мэдэрдэг" гэлээ.
ДАШТ-нд алтан медальт Ц.Раднаа
"Монголын ард түмэн, төр засагтаа их баярлалаа. Би 30 гаруй жил спортоор хичээллэсэн. Мэргэжлийн биеийн тамирын багш хүн. Явахаас өмнө бэлтгэлээ Улаанбаатар хотдоо базаасан. 88 орны 500 гаруй тив дэлхийн тамирчидтэй хүчээ сорьж амжилт гаргалаа. Их сайхан хүлээн авч дэмжиж байгаад их баярлаж байна. Өмнөговийн ард түмэн дунд маань олон сайхан тамирчид бий. Би 10 хүүхэдтэй. Бүгд эрүүл саруул сайхан амьдарч байна.
Би архи тамхи хэрэглэдэггүй, спортоор байнга хичээллэж явсны үр дүнд ийм амжилт гаргалаа. Мөн явган аялал, бүжгээр байнга хичээллэдэг. Том хүү маань Украйны биеийн тамирын дээд сургууль төгсөж ирсэн. Мөн дүү нар маань ч спортоор хичээллэдэг улс" гэлээ.
-Дараа нь ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байна?
-Япон, Канад, Австралид тэмцээнүүд хүлээж байна. Орох санаа байна. 12 дугаар сард Шанхайд бас нэг тэмцээн бий.
-Ихэнх зардлаа өөрөө гаргадаг гэсэн?
-Хувиараа л явдаг. Хүүхдүүдээсээ гаргадаг.
-Залуу тамирчиддаа хандаж юу хэлмээр байна?
-Залуу тамирчид маань их сайжирсан. Дасгалжуулагч багш нар ч их сайн байгаа. Ялангуяа оюуны спортын тамирчид их төрж байна. Улс орныхоо нэрийг гаргаж, төрийн далбаагаа харах их сайхан байдаг юм байна лээ шүү дээ. Маш сайхан байсан.