СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2019-04-02

Мансуурсан залуус тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Н.Мөнх

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүд 468 дуудлага, мэдээлэл ирснээс зам тээврийн ослын шинжтэй 347 дуудлагыг хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд нэг хүн, орон нутагт нэг хүний амь нас хохирч, 12 том хүн, таван бага насны хүүхэд бэртэж гэмтсэн байна. Тухайлбал, бямба гарагт нийслэлийн
Баянзүрх дүүргийн нутаг Дүнжингаравын замд “Crown” маркийн автомашины жолооч нь явган зорчигч арван настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн Баянхонгор аймгийн нутаг Таанын хөндий гэх газар шороон замд “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 43 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохирсон ноцтой зам тээврийн хэргүүдэд тус, тус шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Түүнчлэн тус өдөр Тэднийг шүлсээр шинжлэх тестээр шалгахад мансуурсан нь батлагдсан гэнэ. Тэд мөн Төв аймгийн нэгэн сумаас мансууруулах төрлийн ургамал түүж бэлтгэн “Приус” маркийн тээврийн хэрэгслээр зөөж явжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.