Ниш үнэртний Nabeel брэндээс дэлхийн хамгийн үнэтэй сүрчгийг танилцуулсан нь Шамух юм. Шамух нь дэлхийн хамгийн үнэтэй төдийгүй, хээнцэр чамин савлагаатай, онгон зэрлэг байгалийг санагдуулам Дубайн мөн чанарыг шингээсэн сүрчиг болж чаджээ.
Гурван литрийн савлагаатай, тансаг үнэт эдлэлээр чимэглэсэн Шамух 1,3 сая ам.долларын үнэтэй ба гурван жилийн судалгаа туршилт, хамтын ажиллагааны дүнд бүтээгдсэн гайхамшигт урлагийн бүтээлж болжээ. Урлаг, үнэт эдлэл, үнэртний дээжис болсон Шамух бүрэн чимэглэлтэйгээрээ 1,97 метр өндөр савлагаатай аж.
18 каратын 2,5 кг алт, 5,9 кг цэвэр мөнгө, аварга сувдан чимэглэл, 3,571 ширхэг алмаазаар бортгыг чимэглэжээ. Италийн Мураногийн бүтээсэн болор бортгын таган дээр цэнхэр молор чулуугаар урласан дэлхийн бөмбөрцөг, Арабын алтан бүргэд, морь, сарнайг мэргэжлийн урлаачид гараа гарган урласан байна. Бортого савлагаанаас гадна үнэртний найрлага эзэндээ Дубайн түүхийг өгүүлнэ гэж Nabeel тансаг зэрэглэлийн ниш үнэртэн үйлдвэрлэгч брэндээс мэдэгджээ.
Үнэртний найрлагад зандан мод, заар, турк сарнай, энэтхэгийн агар мод, халуун орны кананга мод, пачули бутлаг өвсний ноот багтжээ. Үзэсгэлэнт Шамухыг Дубай их дэлгүүрт үзүүлэнд тавьж танилцуулсан байна.
Эх сурвалж: www.cnn.com