Энэ долоо хоногийн эхэнд телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй шагнал гардуулах ёслол “Эмми”-ийн 70 дахь удаагийн хүндэтгэлийн арга хэмжээ Лос Анжелест болж өнгөрлөө. Цуврал бүр нь үзэгчдэд хамгийн их хүлээлт үүсгэж байдаг “Game of Thrones” шилдэг уран бүтээлээр шалгарсан. Гэхдээ анхаарал татаж байсан өөр нэг зүйл бол шагнал гардуулах ёслолд уригдсан зочдын гангараа, тэдгээрийн өнгө, загвар, чиг хандлага байсан юм. Энэ жил зочдын дунд шар өнгийн гоёлын даашинзууд зонхилж байлаа. Шар өнгө хүндлэл, итгэл, өөдрөг байдлыг бэлгэддэг. Жил бүр болдог томоохон ёслол хүндэтгэлийн арга хэмжээн дээр уригдсан зочдын гангараа тухайн жилийнхээ загварын чиг хандлагыг тодорхойлох нь бий. Манай фото мэдээний булан энэ удаад “Эмми”-ийн шагнал гардуулах ёслол дээр шар өнгийн гоёлоор гангарсан зочдын гэрэл зурагнаас хүргэж байна.
Эх сурвалж: www.qz.com