Форбес сэтгүүлээс дэлхийн хамгийн баян эрээр нэрлэгдсэн Амазоны гүйцэтгэх захирал Жеф Безосын гар утсыг Саудын Арабын Засгийн газар тагнан мөрдсөн гэх мэдээллийг Безосын аюулгүй байдлыг хариуцсан Гэвин дэ Бекер өгчээ. Түүний хэлснээр Саудын эрх баригчид Безос болон түүний найз бүсгүй Лаурен Санчезтай холбоотой хувийн мэдээллийг цуглуулахыг оролдсон гэжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Амазоны гүйцэтгэх захирлын мэдээлэл хакердуулсан тул аюулгүй байдлын ажилтандаа хэргийг мөрдөн шалгахыг даалгасан тухай American Media Inc-т ярьж байжээ. Үүнээс хойш хоёр сар орчмын дараа Daily Beast-д мөрдлөгийн дүнг ийн танилцуулжээ.
Безосын эзэмшдэг Вашингтон Пост сонинд нийтлэл бичдэг байсан Саудын Арабын сэтгүүлч Жамал Кашогги өнгөрсөн оны 10 дугаар сард Истанбул дахь Саудын Консулын газарт алуулсан. Түүний амиа алдсан нь Саудын угсаа залгамжлах хунтайж Мохаммед Бин Салмантай холбоотой гэж өрнөдийн хэвлэлүүдээр шуугисан юм. Магадгүй энэ хэргээс хойш Саудын Засгийн газар Безосын хувийн мэдээллийг сонирхож эхэлсэн гэж үзэж байна.
Жамал Кашоггийн учир битүүлэг аллага батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт ойр дотно байсан Саудын Араб, АНУ-уудын харилцаанд сэв суулгасан юм.
Эх сурвалж: www.qz.com