СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2018-09-19

“Хөлөг дээр бичсэн түүх"

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Батцэцэг
5 жилийн өмнө

Зуун буудалт даамын спортоор сонирхож хичээллэдэг хүүхэд, залуусын хэрэгцээ, шаардлагад нийцэхүйц даамын ном, товхимлыг олны хүртээл болгохоор Монголын даамын холбооноос үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа билээ.

 

Үүний хүрээнд Олон Улсын Их Мастер (ОУИМ) Р.Манлай, Г.Ганжаргал нарын хамтран бичсэн "Сонгомол байрлалын цохилтууд (нэгдүгээр дэвтэр), "Гадсан байрлалын цохилтууд” (нэгдүгээр дэвтэр) ном хэвлэгджээ. Даам сонирхогчдод гарын авлага болох тус бүр нь 5000 төгрөгийн үнэтэй. Эдгээр номонд сонгомол байрлалын 320, гадсан байрлалын 456 жишээг оруулсан байна. Мөн даамын спортын ахмад зүтгэлтэн, спортын мастер Т.Пүрэвдоржийн "Хөлөг дээр бичсэн түүх" номын хоёрдугаар дэвтэр хэвлэгдэн гарлаа. Оюуны спортоос монголын даамын "амьд түүх" хэмээгддэг Пүүжээ багш анхны номоо 1996 онд даам сонирхогчдод толилуулж байсан юм.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.