СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-04-01

С.Мөнхчулуун МАН-ын удирдлагуудтайгаа "нэг тогоо"-нд багтахаа больжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшээд ялалт байгуулсан ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн "таалалд нийцээгүй" шалтгаанаар батламжлагдаж чадаагүй С.Мөнхчулуун улс төрд хүч түрэн орохоор шийджээ. 

Тэрээр өнөөдөр цахим хаягаараа мэдэгдэл хийж "Хэнтий аймгийн 42 дугаар тойрог буюу Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн суманд явагдах УИХ-ын нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр боллоо. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр явагдах юм" хэмээн жиргэжээ.

С.Мөнхчулуун уг нь МАН-ын гишүүн. Хэнтий аймгийн нөхөн сонгуульд МАН нэр дэвшигчээ сойх нь тодорхой. Гэтэл МАН-ын гишүүн хүн ийнхүү бие даан нэр дэвших гэж байгаагаас харвал С.Мөнхчулуун одоогийн намын удирдлагатайгаа "нэг тогоонд багтахаа больсон" аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.