СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: "Зэс эрдэнийн хувь" ХХК: Ц.Элбэгдорж дээрмийн гэмт хэрэг хийж Эрдэнэтчүүдийг хохироолоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

"Зэс эрдэнийн хувь” ХХК-иас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэд Эрдэнэтийн 49 хувийг эзэмшигчид биднийг хохироож, зэсийн агууламж бүхий овоолгыг маань булаах гэж оролдож байна гэлээ

"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Алтанхуяг "2010 онд Орхон аймгийн иргэдийн хүсэлт шаардлагын дагуу Эрдэнэтийн-Овоо ордын исэлдсэн хүндрийн овоолгыг түшиглэн катодын зэсийн үйлдвэр байгуулж, орон нутгийнхаа жирийн иргэдийг ажилтай, орлоготой болгох зорилготой "Зэс эрдэнийн хувь" ХХК үүсэн байгуулагдсан. Одоогоор 24 552 хувьцаа эзэмшигчтэй.

Гэтэл 2016 оноос Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан "Монголын зэс" ХХК-аас томилогдсон албан тушаалтнууд манай компанийн катодын зэсийн үйлдвэр байгуулах ажилд зориудоор саад учруулж байна.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний тамгын газрын дарга байсан П.Цагаан нарын "Ачит эх" ХХК бидний ажилд саад учруулж, зэсийн агууламж бүхий овоолгыг маань булаах гэж оролдож байна" гэлээ. 

"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигч н.Түвшинжаргал

"Би энэ компанийн анхны хувьцаа эзэмшигчийн нэг. 1000 төгрөгөөр 10 хувьцаа авч байсан. Өнгөрсөн хугацаанд надад хохирсон юм алга. Ажлын байр л чухал хэрэгтэй байна. Эрдэнэт үйлдвэртэй "Зэс эрдэнийн хувь" ХХК хурдан хамтран ажиллах гэрээгээ байгуулж, ажлаа эхлээсэй, биднийг ажлын байртай болгоосой л гэж хүсч байна" гэлээ.

"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Өлзийт

"Би гурван сая төгрөгийн хувьцаа авсан. Манай компани анх л Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Сайн сайхан боллоо л гэсэн. Гэтэл 10 жил болоход өөрчлөгдсөн юм алга. Харин бусад компаниуд орж ирээд дор нь л гэрээ байгуулаад ашгаа аваад яваад байдаг. Эрдэнэт хотын иргэдийн нэгдэл болсон манай компанийн ажил л урагштай явахгүй байна. Би шантарч байна. Олон ч настнууд маань Эрдэнэт үйлдвэрийнхээ ашиг шимийг хүртэж чадалгүй нөгөө ертөнцөд буцлаа" гэлээ. 

"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Дөлгөөнтамир

"2010 оноос өнөөдрийг хүртэл байгалийн баялагтаа эзэн байх зорилготой жирийн иргэд бид эвлэлдэн нэгдэж "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийг байгуулсан. Бид эрсдэлийг хангалттай үүрсэн. Үйлдвэр барихын тулд хангалттай ажилласан. Гэтэл хэмжээлшгүй эрх мэдэлтнүүд бидний өмнөөс аль эрт эзэн нь суучихаж" гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.