СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дуучин Б.Цог “Жирийн монгол охин” амьд хөгжмийн тоглолтоор үзэгчидтэйгээ уулзана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

1990-ээд оны залуусыг байлдан дагуулсан “Жирийн монгол охин”, “Хүүхэд нас”, “Агшин” киноны дуугаар нь дуучин, хөгжимчин Б.Цогийг үзэгч олон сайн мэднэ. ”Шигтгээ” хамтлагийн уран бүтээлийнхээ дараа  Б.Цог “Хөх тэнгэр” хамтлагт аргил гитарчнаар ажиллаж, мэргэжлийн хөгжимчний түүхээ эхэлсэн.

Гурван андтайгаа хамтран “Элькондор” хамтлагийг байгуулж, рок попын ертөнцөд шинэ давалгаа үүсгэсэн нь өнөөдөр ч хуучраагүй байна.

Монголын рок поп хөгжмийн ертөнцөд 30 жилийн турш хөдөлмөрлөж, уран бүтээлээ туурвиж байгаа .

Сэтгэлд хоногшсон уран бүтээлүүдээрээ үзэгч таны дурсамжийг хөглөх амьд тоглолтод урилгаар "Хар сарнай", "Титэм", "Айзам", "Харш", "Ньюанс", "Мотив" хамтлаг, дуучин Б.Ангирмаа, Б.Баярцэцэг, жаз дуучин Ц.Хулан, нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг нар оролцох юм.

Сэтгэл хөглөж, эгшиг зохирох үдэш 2019 оны дөрөвдүгээр сарын 13-нд УБ паласын концертын их танхимд ганцхан удаа…

Утас: 99103710, 99104831

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.