СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-04-01

Эрүүдэн шүүсэн үйл ажиллагаанд оролцсон хүн бүрийг шалгахыг шаардлаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Эрх чөлөө хөдөлгөөнөөс "Эрх чөлөөг эрхэмлэгч хүн бүр эрүүдэн шүүх явдалтай хэзээ ч эвлэрэхгүй бөгөөд улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн гэмт хэргийг шалгах явцад эрүүдэн шүүсэн үйл ажиллагаанд оролцсон хүн бүрийг шалгах ёстой" гэж үзэж байна

"Эрх чөлөө" хөдөлгөөнөөс С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргаж, Засгийн газар болон Хүний эрхийн үндэсний комисст шаардлага хүргүүлж буй тухайгаа өнөөдөр мэдээллээ.

"Эрх чөлөө" хөдөлгөөний зохицуулагч Б.Ган-Очир: "а. Үүнд хариуцлага нэн түрүүнд ярих ёстой хоёр хүн байна. Нэг нь Хууль зүйн сайд Ц.Нямдорж. 2005 оноос хойш буюу түүнийг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед олон улсын байгууллагуудын гаргасан тайлан, илтгэлийн дагуу ямар ажил хийж байсан бэ гэдгийг асуумаар байна.

Нөгөө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Шүүгчдийг бүтнээр нь нэг өдөр чөлөөлөөд, нэг өдөрт томилж, оронд нь шүүх системд өөрийн гэсэн хүмүүсээ байршуулж ирсэн гэдэг талаар олон нотлох баримттай яриа байдаг. Тэр үед эрүүдэн шүүхтэй холбоотой процесс юу болж байв гэдгийг бид бүхэн судлах ёстой" хэмээв.

ХЭҮК нь хүний эрх зөрчигдөж буй талаар тайлан бэлтгэх төдийгөөр үйл ажиллагаагаа явуулж байна

"Эрх чөлөө" хөдөлгөөнөөс ХЭҮК-д хүргүүлж буй шаардлагад:

“Х.

ХЭҮК нь хүний эрх зөрчигдөж буй талаар тайлан бэлтгэх төдийгөөр үйл ажиллагаагаа хязгаарлах ёсгүй. Мөн 2001 он буюу байгуулагдсан цагаасаа хойш авсан нийт гомдол, гомдол нэг бүрийн мөрөөр хийж, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгохыг шаардаж байна” гэжээ. 

Эрүүдэн шүүх ажиллагаанд оролцсон хүн бүрийг ил болгож, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой 

Уг хөдөлгөөнөөс мөн Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлж буй юм. Шаардлагад “.

2001 оноос хойш хугацаанд иргэдээс ХЭҮК, УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд ирүүлсэн эрүү шүүлттэй холбоотой гомдол бүрийн мөрөөр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд ил болгохыг шаардаж байна” гэсэн байна.

Мөн тус хугацаанд эрүүдэн шүүсэн талаар иргэдээс ирүүлсэн гомдол бүхий хэргүүдийг хэрхэн шалгасныг хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, ТББ оролцуулсан ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргахыг шаардаж байгаа ажээ. 

 

", Үндсэн хуулийн суурь зарчмын эсрэг хууль батлах замаар шүүхийн хараат бус байдлыг устгахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.