Энэ хавар улсын хэмжээнд 29.7 сая эх мал төллөх ётсойгоос өнөөдрийн байдлаар 16.7 хувь буюу 4 сая 966.4 мянган хээлтэгч төллөж 4 сая 866.7 мянган төл бойжиж байна. Ингэснээр өмнөх 7 хоногоос 2.4 саяар нэмэгдсэн байна. Том малын зүй бусын хорогдол 268.9 мянга болж оны эхний нийт малын 0.4 хувийг эзэлж байна.
Цасны байдал:
3 сарын 28-ны байдлаар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс, Архангай, Өвөрхангайн ихэнх нутаг, Завхан, Хөвсгөлийн хойд, Булганы өмнөд, Өмнөговийн баруун, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 1-15 см зузаан цасан бүрхүүлтэй байгаагаас хамгийн зузаан нь Увсын Хяргас 14 см, Зүүнговь, Баруунтуруунд 10 см, Завханы Яруу 12 см, Баянхайрхан, Идэр, Тэсд 8 см, Говь-Алтайн Алтай, Архангайн Түвшрүүлэхэд 4-6 см зузаан цастай байна.
4-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30,31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 30-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.