СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөговийн ШШГА-ны дэд даргын амь насыг хөнөөжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба (ШШГА)-нд удирдах ажил хийж байсан хоёр ч хүн жил гаруйхны дотор амиа алдав. .

Өмнөговь аймагт ажиллаж, амьдардаг тэрбээр хувийн ажлаа амжуулахаар түр чөлөө авч ирээд дээрх хороололд оршин суудаг найз Э-ындаа буусан аж. Улмаар түүнтэй сархад хэтрүүлэн хэрэглэж, хоорондоо маргалдсанаас энэ хэрэг гарчээ. Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эх сурвалж “Ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй хэрэг. Талийгаачтай ажил хэргийн ямар нэг маргаан болоогүй нь шалгалтаар тогтоогдож байна” гэсэн юм. ШШГЕГ-ынхан ч “Талийгаач ажлаасаа чөлөө авч амин хувийн ажлаар хотод ирсэн юм билээ. Энэ үед ийм харамсалтай хэрэг гарчээ. Цагдаагийн байгууллагынхан нарийвчлан шалгаж, чухам юунаас болж энэ хэрэг гарав гэдгийг тогтооно” гэлээ.

. Сум нүднийх нь орчмоор гарсан, аминаас нь холуур өнгөрсөн ч аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаад гурав хоногийн дараа нас барсан байдаг. Гэр бүлийн маргаанаас болж энэ хэрэг гарсан гэж орон нутгийн эх сурвалжууд тухайн үед мэдээлж байсан билээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.