СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Өдөр тутам | 2018-09-19

Өнөөдөр болох онцлох үйл явдал 09.19

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
6 жилийн өмнө

 

2018 оны 09 сарын 19-ний өдөр

Мишээл экспо төвд Намрын ногоон өдрүүд арга хэмжээний нээлт 12:30 цагт болно.

Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв нь БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн хүрээлэн /Koddi/-тэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” төслийн тайланг 09:30-13 цагийн хооронд Хөвсгөл нуур зочид буудал тавина.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Эрүүл мэндийн байгуулллагуудын эрдэм шинжилгээний хурал Засгийн газрын 5 дугаар байранд 10 цагт эхэлнэ.

Санхүүгийн зохицуулах хороо ҮЦАЭХ, мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон мэргэшсэн үнэлгээчдийн институттай 11 цагт хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. 

Засгийн газрын ордон, “В” танхимд “Автотээврийн хэрэгслээс үүдэлтэй агаар, орчны бохирдлыг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг болно.

“Цахим орчин дахь хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх, арга хэмжээ авах нь” сэдэвт хэлэлцүүлэг 09.00 цагт Блю Скай зочид буудлын Кристал танхимд эхэлнэ.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 9 дүгээр сарын 22-нд Автомашингүй өдөр болгон зарласантай холбогдуулан 11 цагт хэвлэлийн бага хурал хийнэ.

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Авлигын тор нэхэгчид УИХ-д үүрлэсэн байна" сэдвээр хэвлэлийн бага хурлыг 11 цагт зохион байгуулна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.