СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-03-29

С.Зориг агсны хэрэгт сэжиглэгдэж байгаад шатаж амиа алдсан Б.Отгонбаатарын ах Б.Нямжаргалын яриа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Анхнаасаа манай дүү цахилгааны нөхцөлөөс шатсан гэдэг л ойлголттой байснаас биш хүн алсан хэрэгт холбогдсон гэж мэдээгүй байсан. Тэгээд 5-6 жил өнгөрсний дараа манай эмэгтэй дүүг дуудаж байцаасан байдаг юм. Асуугаад, араас нь дагадаг байсан.  

Манай дүүг цуг явж байсан, гадаах юмыг нь харж байсан... биш...

...Манай эмэгтэй дүүд хэлсэн байдаг юм байна лээ л дээ.

Бид нар тийм ойлголтоор шүүх хурал хүртэл явсан. Шүүх хуралд орохын яг өмнөх өдөр манай дүүд өмгөөлөгч авч ороорой гэж хэлсэн байдаг. Тэгээд өмгөөлөгч хайхаар олддоггүй юм байна л дээ. . Тэгээд бид таньдаг хүнээ авсан. Тэр хүн 3 цагийн дотор л хавтаст хэрэгтэй танилцаад маргааш нь шүүх хурал руу орсон. Хоёр дахь өдрийн шүүх хурал дээр манай өмгөлөөгчийг оруулаагүй.

...Шарилыг ухах үед, нэг өглөө манай ээж бид хоёрыг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/ дээр аваачаад манай ээжийг /80 гарсан хүн/ цонхгүй нэг өрөөнд суулгачихаад намайг машинд суулгаад оршуулгын газар луу аваад явсан. Тэгээд очоод би заах/ шарилыг/ болж байгаа юм. Би 10 гаруй жил очоогүй учир олно гэдэг хүнд байсан. Ах дүү нар, гадаадад байгаа нэг дүү рүүгээ хүртэл утасдаж байгаад зааж өгсөн. Тэгээд тэмдэглэгээ хийгээд, маргааш өглөө нь мөн л намайг ирээд аваад явсан. Шинжилгээ авна гээд авсан. ДНК-ийн шинжилгээ авч байна гэсэн. Тэгээд танай дүүгийн шарилыг ухсан. Шинжилгээ хийсэн. Хэрэг мөрдөлтөд шаардлагатай байсан учир ухсан гэж тайлбарласан.

-Яг өнөөдрийн нөхцөлд ямар дүгнэлт хийж байна?

-Бид анхандаа нээрээ л тийм хэрэг хийсэн юм болов уу гээд эргэлздэг байсан. Сая бичлэг, эрүүдэн шүүсэн асуудал гарангуут арай ч тийм зүйл хийгээгүй юм байна гэдэг ойлголтыг авч эхэлж байна.

-Та гомдож байна уу?

-Гомдохоор барах уу. Бид учиргүй их эд мөнгөөр хохироогүй ч гэсэн тодорхой хэмжээнд хохирсон. Хамгийн гол нь сэтгэл санаагаар.

Б.Нямжаргалын дүү Б.Отгонбаатар 2006 онд гэр бүлээрээ шатаж нас барсан билээ. Түүнийг тухайн үед цахилгаанаас үүдсэн галд шатаж нас барсан гэж үзэж байсан ч таван жилийн дараа С.Зориг агсны хэрэгтний сэжигтэн, хамсаатан байсан гэх асуудал ч гарч эхэлсэн юм...

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.