АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Тиффани Трампын энэ сард зүүн Европт хийсэн аялал 23,000 ам.долларын өртөгтэй болжээ.
Аялалд зарцуулсан мөнгө улсын сан хөмрөгөөс буюу Нэгдсэн улсын татвар төлөгчдийн халааснаас гарсан гэдгийг QZ онцолсон юм.
Америкийн Төрийн Департаментаас Тиффанийн Сербийн нийслэл Белград хот дахь зочид буудлын төлбөр, бусад зардлыг гаргасан тухай Засгийн газрын мэдээллийн санд байршуулжээ.
Трампыг төрийн эрх барих хугацаанд түүний хүүхдүүд болон гэргий, гэр бүлийнхнийх нь гадаадад хийх аяллын үеэр нууц албаныхан дагалдаж хамгаалдаг байна.
Ерөнхийлөгч дөрвөн хүүхэдтэй учраас хүүхдүүдийнх нь хийж буй аялал амралтын мөнгө татвар төлөгчдийн халааснаас гарч байгаа юм.
Энэ нь Ардчилсан намынхны шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн.
Тиффани Серби улсад 11 хоносон тухай орон нутгийн хэвлэлээр мэдээлжээ.
Энэ сарын 7-16-ны өдрийн хооронд Square Nine зочид буудалд байрласан байна.
Уг зочид буудал нь 2011 онд нээгдсэн, хоногт 200-1,450 ам.долларын үнэтэй аж.
Тиффанийн найз залуу 25 настай Жоржтауны их сургуулийн хуулийн ангийн оюутан Майкл Булос хамт явсан зургаа Инстаграмдаа тавьжээ.
Эх сурвалж: www.qz.com