Израйлийн судлаачид дэлхийн хамгийн урт давсан агуйг олж нээсэн тухай ВВС агентлаг мэдээлжээ. Малхам нэртэй агуй доторх суваг тасалгаа 10 км урт үргэлжилдэг байна. Элсэн цөл дундах агуйн орчимд бороо орвол урт нь улам нэмэгдэнэ гэж эрдэмтэд үзжээ. Израйлийн хамгийн том уул Содомын үргэлжлэлд уг агуй багтдаг байна. Одоогоос хоёр жилийн өмнө агуй судлаач Ёав Негев судалгааны ажлаа эхлүүлж, Малхамыг олж нээх алхмаа тавьжээ. Үүнээс өмнө Ираны Кешм арал дахь 6,8 км үргэлжилдэг Гурван нүцгэн агуй дэлхийн хамгийн урт давсан агуй байжээ.
Эх сурвалж: www.bbc.com