СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дональд Трамп, Мүн Жэ Ин нар ирэх сард уулзана

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Нэгдсэн улсын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Мүн Жэ Ин нар ирэх сард уулзалтын ширээний ард сууна гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Вашингтонд уулзалтыг товлосон ба дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болно гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдээлжээ. Өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханой хотод болсон Трамп, Ким Жон Уны дээд хэмжээний уулзалт хэдийгээр үр дүнгүй өндөрлөсөн боловч

Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “тууштай шургуу ажил, дипломат хүчин чармайлтаар бид илүү сайн үр дүнд хүрнэ гэж итгэж байна. Бидний урд хол зам бий учир хийх ажил их байна” гэжээ. Харин Умард Солонгосын байр суурь эсрэгээрээ байгаа юм.

Өмнөд Солонгос улс Умард Солонгос болон Америкийн хэлэлцээрт гол зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа.

Хоёр улсын харилцааг сайжруулж зуучлагчийн үүргээ сайн гүйцэтгэвэл Мүн Жэ Иний улс төрийн байр сууринд ихээхэн ач тустай гэж Солонгосын талын шинжээчид үзжээ. Учир нь 2017 оны сонгуулийн дараа тэрээр ард түмнээс 84,1 хувийн дэмжлэг авсан бол энэ долоо хоногт иргэдийн санал асуулгаар 46,3 хувийн дэмжлэг авчээ. Нөгөө талаар Солонгосын хойгийн эв найрамдал хөгжин цэцэглэлт эдийн засгийн өндөр ач холбогдолтой юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.