СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Европын Парламент нэг удаагийн хуванцар хэрэглэлийг хориглоно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Европын Парламентад явагдсан санал хураалтаар нэг удаагийн хуванцар хэрэглэлүүдийг хориглохыг дэмжлээ. Ирэх долоо хоногуудад хуулийн хэрэгжилтийн талаар нарийн хэлэлцэж баталбал 2021 оноос эхлэн Европын Холбооны орнуудад нэг удаагийн хуванцар хэрэгслүүдийг худалдахыг хориглоно

Парламентын 560 гишүүн саналыг дэмжиж 35 нь эсэргүүцсэн байна. Хуванцар соруул, хөвөнтэй савх, нэг удаагийн хутга сэрээ зэрэг нийт 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хориглох юм. Мөн Хуванцар хог хаягдлын 80 хувь нь далай тэнгисийн ёроолд хаягдаж амьд байгаль, далайн ан амьтдад аюул учруулж байгаа юм.

Далайн ёроолын хуванцар хаягдлаар хооллосон амьтад эргээд хүн төрөлхтний зоогийн ширээнд ирдэг

Далайн ховор амьтад хэт их хуванцар залгиснаас болж үхсэн байдалтай олдож байна. Хамгийн сүүлд Филиппиний далайн эргээс олдсон үхсэн халимны гэдэснээс 40 кг хуванцар хаягдал илэрсэн. Нэг удаагийн хэрэглэгдэхүүнээс гадна

 

Филиппиний далайн эргээс олдсон халим

 

Хятад чанарын шаардлага хангаагүй цаас, хуванцар хаягдал ялгаруулдаг 24 төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон

Дэлхийн эдийн засгийн чуулганаас далай тэнгисийн ёроолд 150 сая тн хуванцар хог хаягдал байгаа гэж тооцжээ. 2015 оны судалгаагаар жил бүр далай тэнгист 5-13 сая тн хаягдал урсдаг гэсэн байна. Хэрэв дэлхийн оршин суугчид бид бүгд одооноос л тэмцэж эхлэхгүй бол 2050 он гэхэд далайн тэнгисийн бохирдол илүү хүндэрнэ гэдгийг судлаачид сануулж байгаа юм.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.