СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Хууль зүйн сайд Ц.Нямдорж: Эрүүдэн шүүх явдал намайг сайдаас бууснаас хойш гаарсан...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Хууль зүйн сайд Ц.Нямдорж эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар өөрийн байр суурийг илэрхийлж, мөн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Систем нь ялзарсан ийм нийгмийн эсрэг би явж байна. Өмнө нь би Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйсан. Одоо харин Хууль зүй дотоод хэргийн сайдын хувиар 2006 онд ар гэрийнхэнтэйгээ хамт шатаж нас барсан н.Отгонбаатар гэдэг хүний ээж, ахаас нь уучлалт гуйж байна. Энэ хүмүүсийг хилсээр шийтгүүлсэн гэж би 150 хувийн итгэлтэй байна. Энэ хэргийг шийдсэн бүх шүүх, прокурорын ажилтнууд генерал цол, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн. Хүн тарчлаан зовоож хэрэг хүлээлгэснийхээ төлөө генерал цол авсан байгаа юм даа. Ёстой юм шиг алдар шагналууд дагасан шүү дээ. 

1998 оны хэрэг гардаг орой гурван төрлийн асар том алдаа гарсан.

Нэгдүгээрт, Хэргийн газарт 70-аад хүн ороод гарсан. Ул мөр баллагдаж байна гэсэн үг.

Хоёрдугаарт, Зарим цочмог арга хэмжээ авах байсан. Хийгээгүй

Гуравдугаарт, Тэр орой их сонин байсан. Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хуучин даргаа тэтгэвэрт нь гаргаж өгөх гээд бүгд гараад явсан байсан. Хулгай гарсан гэсэн мэдээлэл ирээд хөдөөнөөс ирсэн нэг цагдаа очсон. Араас нь жижүүрийн нөхөд очсон байдаг. Хэрэг шалгадаг ид алтан үеийн шалгалтуудыг хийж чадаагүй.

Мөн ҮАБЗ энэ хэрэг шалгах ажиллагаанд оролцож эхэлсэн. Дарга нарын үг дагаж давхисаар байгаад алдацгаасан" гэлээ. 

-Энэ бичлэгийг бусдад сэрэмжлүүлэг болох үүднээс олон нийтэд үзүүлж болохгүй юм юу? Айхтар цус нөж гарсан зүйл алга байна шүү дээ?

-Засгийн газар нууцаас энэ бичлэгийг гаргасан. Үзүүлнэ, үзүүлэхгүй гэсэн олон байр суурь байна. Цаашдаа хэрхэхийг би мэдэхгүй байна. Ер нь бол үзүүлэхэд төвөгтэй шүү. Та нар сая харсан. Гишүүдэд танхимд үзүүлсэний дараа нэг хэсэг нь шоконд орчихсон ш дээ. Царай нь барайгаад, даралт маралт яриад, зарим нь дундаас нь гарч яваад...

-Та өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд хамгийн олон удаа Хууль зүйн сайд хийсэн хүн. Үнэхээр ийм далд гэмт хэргүүд гараад байдаг юм бол таны хийсэн ажлын үр дүн биш юм уу?

-Чи аль хэвлэлийг төлөөлж асууж байна.

-Би 25 дугаар суваг телевизийн сэтгүүлч Даваа байна.

-Аан за би чамайг мэднэ. Дандаа ийм юм яриад явдаг. Би хэлмэгдүүлэлт, тарчлаан зовоох гэдгийн эсрэг байр суурьтай хүн. Би ямар нэг оноо авах гэж энэ ажлыг эхлээгүй юм. Бусад хүмүүс 2016 оны сонгуульд ялаад амраад явж байхад би энэ хачин юмны талаар ярьж эхэлсэн. Намайг Ерөнхийлөгчид нэр дэвших гээд ийм юм яриад байна гэж гүтгэсэн. Итгэнэ үү байна уу чиний асуудал. Би чамайг тагнуул дээр очоод энэ юмыг үзсэн гэдгийг ч мэдсэн. Захиалгатай, хамгаалах үүрэгтэй гэдгийг чинь ч мэднэ. Энэ бол Монгол хүний эрхийн тухай асуудал юм. Дахиж ийм бузар булай юм гаргуулахгүй байхын төлөөх асуудал. Энэ системийг нураах ёстой л гэж үзээд яваад байгаа хүн.

-Хүний эрхийн комисс өчигдөр байр сууриа илэрхийлсэн. Жил бүр ийм тийм байна гээд дүгнэлт гаргаад өгдөг. Тоодоггүй гэж байна?

-Хүний эрхийн комиссийн илтгэлтэй холбогдуулж би юм ярихгүй. Булай юм гараад ирэхээр би ч ингэж тэмцэж байсан, тэгж ч тэмцэж байсан гээд л арьсаа хамгаалдаг хүмүүс олон байна. С.Зоригийн хэргийн сэжигтнүүдийг улаан цайм эсэргүүцэж байсан хүн өнөөдөр эсрэгээр нь би өмгөөлж байсан гээд л гүжирдээд байна. Прокурорын мөрдөнд байсан хүмүүс ямар ч чадваргүй байсан. Зөвхөн хяналт тавьдаг. Мөрддөг байх хэрэгтэй л дээ. Би өмнө нь ийм эрх өгье гэж хэлээд дэмжигдээгүй. 

-Таныг эрүүдэн шүүх 400 сандал БНХАУ-аас оруулж ирсэн гэж ярьдаг?

-2011 оны үед энгийн ширээ шиг эд оруулж ирсэн. Даавуугаар гар хөлийг нь чагталчихдаг. Хөдөө сумын хэсгийн төлөөлөгч нар дандаа согтуу хөлчүү улстай зууралдаж байдаг. Тэдгээр нөхдийн хөдөлгөөнийг нь хааж аминд нь халгүй болгодог эд. АНУ-д сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэрэглэдэг эд. Хар тамхи хэрэглэсэн нөхдийн хөдөлгөөнийг хязгаарладаг гэсэн үг. Ийм зориулалттай эд л оруулж ирсэн. Ашиглаж чадаагүй. 

-Энэ хэргийг зохиомлоор шийдэх ямар хэрэг байгаа юм бэ? Өмгөөлөөд байгаа хүмүүс өөрсдөө асуудалтай юм биш үү?

-Хамгийн сэжигтэй юм бол яагаад энэ хэргийг ингэтэл нь явуулав гэдэг шүү дээ. Ц.Элбэгдорж уржигдар гарч ирээд намайг ар гэрийнхэнээс нь уучлалт гуйсан гэж буруутгаж байна лээ. Надад асар их сэжиг төрсөн. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.