СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Багш нар хийсэн ажлынхаа хөлсийг бүрэн авч чадахгүй байна!

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Засгийн газраас гаргасан 382 дугаар тогтоолтой холбоотой асуудлаар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. .

Төрийн албаны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2018 оны эцэс, 2019 оны эхэнд гаргасан Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд нь амьдралд нийцэхгүй, холбогдох хуулийн зүйл заалтыг зөрчсөн, хүрсэн түвшингээс дордуулсан байна. 

Цалин нэмсэн гэж хэлдэг. Тэгснээ нэмэгдэл урамшууллаас нь аль нэгийг нь хасаад гар дээр авч буй цалинг нь хэвээр байлгадаг энэ ажлаа зогсоо

Сургууль, цэцэрлэгийн багш, ажилтнууд ажлын онцлогоос болоод илүү цагаар ажилладаг. Жишээлбэл: Ердийн цэцэрлэгийн ажлын цагийн үргэлжлэл нь 10 цаг байдаг. Цэцэрлэгийн багшийн хувьд хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хариуцан ажилладаг тул хараа хяналтгүй орхих тохиолдол байхгүй учир тасралтгүй 10 цаг ажилладгаас болоод өдөр бүр илүү 2 цаг ажилладаг. 

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12-р сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолоор илүү цагаар ажиллуулахыг хориглосон шийдвэр гаргаж, хөлсийг олгож байхаар журамласан байна. Үүнээс болж өнгөрсөн нэг, хоёрдугаар сард ажилласан илүү цагийг мөнгийг суутган тооцон үндсэн цалинг олгожээ. 

Монголын Боловсрол, Шинжлэх ухааны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг "Засгийн газар аливаа шийдвэр гаргахдаа үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцөхгүй байдлаас болж нийгэмд сөрөг үр дагавруудыг ихээр бий болгосон. Тус тогтоолоор илүү цагийн хөлс олгохгүй гэдэг шийдвэр нь хөдөлмөрийн тухай хууль бусад эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна. .

Цэцэрлэгийн багш "Хуулиндаа нэг ангид 20-30 хүүхэд суралцах ёстой байдаг. Гэтэл нэг ангид 40-50 хүүхэд суралцаж байна. Үүнээс харахад хоёр хүний ажлыг нэг багш хийж байна. Илүү цагийг мөнгийг олгохгүй юм бол хоёр хүний ажил хийж байгаа тул дахин үндсэн цалингаа хоёр дахин үржүүлж авмаар байна. " гэсэн юм. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.