СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн сэтгүүлчдийн яриа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн сэтгүүлчид байр сууриа илэрхийллээ

Eagle TV-ийн сэтгүүлч н.Баасандамба

"Бид нар жил бүр нэг удаа айхтар их хэлмэгдүүлэлтийн гашуун түүхийг эргэж нэг хардаг. Хойч үеийнхэндээ байнга сануулж ирсэн. Сая бичлэг үзээд бодоход өнгөрсөн хугацаанд ярьсан бүх яриа хоосон шахуу байж дээ гэсэн сэтгэгдэл төрлөө. Цаашид энэ зүйлийг дахин гаргахгүйн тулд маш их зүйл хийх ёстой юм байна. Шүүх хяналтын байгууллага дангаараа шударга ёс тогтооно гэж найдалтгүй болж. Ардчилал хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгож мэдэрдэг давхрагыг бүрдүүлэх ёстой юм байна. Тэгж байж иргэний хяналт, олон нийтийн оролцоо идэвхитэй байж байж ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах ёстой юм байна гэсэн бодол төрж байна" гэлээ.

Зариг.мн сайтын сэтгүүлч Б.Өнөрцэцэг

"10 үг хэлэхийн долоо нь "хөөе хөөе" гэж дуудах, "п..." минь гэж байнга дуудаж дарамталж байна. Шөнө дунд хоригдож байгаа эмэгтэй хүн дээр гэнэт цээж нүцгэн эрэгтэй хүн орж ирээд "хөөе хөөе" гэж дуудаж байна. Би ийм бичлэг үзнэ гэж бодоогүй. Ийм хэрэг гардгыг мэдээгүй байна гэдэг сэтгүүлчид бидний алдаа юм байна гэж харлаа. Бид сурвалжилж сайн ажиллах ёстой байсан юм байна гэж бодогдож байна. Би Б.Содномдаржаагийн ар гэрт очиж сурвалжилж байсан. Шүүхээр ороод гараад явахад нь зүгээр л энгийн мэдээ бэлтгэж байснаас бус ар талд нь ийм айхтар юм болдог юм байна гэдгийг сая л мэдлээ" гэлээ. 

Монголын мэдээ сонины орлогч эрхлэгч н.Өнөрөө

"Бид үндсэн хуулиараа хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгмийг бий болгоно гэж тунхаглаад 27 жил болж байна. Гэхдээ зорьж зүтгэсэн юмандаа хүрч чадаагүй юм байна гэдгийг харлаа. Олон нийтийн анхааралд өртсөн С.Зориг агсны хэрэг учраас л бичлэгийг ил гаргаж байна. Цаана нь бас олон хэрэг бий. Олон мянган залуусыг ёс бус аргаар тамлаж хэрэг хүлээлгэснийг бурхан л мэдэх байх. Юу ч гэж хэлмээр юм бэ дээ. Бидний өнгөрсөн хугацаанд бичиж байсан, ардчилал хүний эрхийн төлөө дуугарч байсан он жилүүд маань үнэ цэнэгүй байсныг харлаа. О.Баасанхүү гишүүний хэлж байснаар энэ бичлэгийг ар гэрийнхэн нь үзээд дэмий юм байна. Хөгшин настай ээж нь харвал яана. Бид ердөө зургаан хоногийн бичлэг үзлээ. Цаана нь жил гаруй хугацааны бичлэг байгаа юм байна ш дээ" гэлээ. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.