СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайвань АНУ-аас шинэ зэвсэг худалдаж авахыг хүслээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Тайваний удирдагч Цай Ин Вэн Хавай аралд айлчлах үеэрээ АНУ-аас шинэ зэвсэг, тоног төхөөрөмж худалдаж авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Америкийн үйлдвэрлэдэг F-16 байлдааны онгоцууд, М1 танкуудаас худалдаж авахыг хүссэн байна.

Хятадын эх газар батлан хамгаалах, цэрэг армийн хүчин чадлаа нэмэгдүүлж шинэчлэн орчин үеийн зэвсэг тоног төхөөрөмжөөр хангаж байгааг өнгөрсөн нэгдүгээр сард Америк анхааруулсан. Ингэснээр бүс нутагтаа давамгайлж байна.

АНУ-аас цэргийн тоног төхөөрөмж авснаар батлан хамгаалах салбарын зэвсэгжилтийг сайжруулж хуурай газар, агаарын орон зайн аюулгүй байдлыг хамгаалах хүчин чадлаа сайжруулна гэж Цай Ин Вэн ярьжээ. Тайвань Америктай ойрын холбоотой байдаг нь хэзээнээсээ Бээжингийн эрх баригчдын эсэргүүцэлтэй тулгарсаар ирсэн. Хятадын зүгээс Тайваний асуудал улсын дотоод хэрэг учир Вашингтон хөндлөнгөөс оролцох эрхгүй гэж мэдэгддэг.

23 сая хүний эрх чөлөө, ардчиллыг хүндэтгэн үзэхийг Хятадын эрх баригчдаас шаардаж байна

1949 оноос хойш тусгаар тогтнолоо зарлаж, дэлхийн улс орнуудад хүлээн зөвшөөрөгдөхөөр хүчин чармайлт гаргаж байгаа Тайваньчууд 23 сая хүний эрх чөлөө, ардчиллыг хүндэтгэн үзэхийг Хятадын эрх баригчдаас шаарддаг. Ойрын жилүүдэд Хятад-Тайваний зөрчил улам бүр хурцдаж,

 

 

Энэ хооронд АНУ-ын албан ёсны иргэд Хятадын хорих лагерьт хоригдож байгаа тухай CNN агентлаг дамжуулжээ. Төрийн департаментын зүгээс Америкийн иргэншилтэй хэд хэдэн иргэн Хятадад хоригдож байгаа гэдгийг мэдэгдсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн байна. Тус улсын хүний эрхийн байгууллагаас Уйгур, Казах гаралтай исламын шашинтай 800,000-1,2 сая иргэн хорих лагерьт саатуулагдсан гэж 2018 онд мэдээлж байжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.