СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дэлхийд анх удаа ХДХВ/ДОХ-той донорын бөөрийг шилжүүлэн суулгав

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын эмч нар анх удаа ХДХВ/ДОХ туссан донор өвчтний бөөрийг шилжүүлэн суулгах мэс ажиллагааг амжилттай хийжээ. Мэрилэндийн Жонс Хопкинсын эмнэлэгт хийсэн хагалгаанд орсон хоёр өвчтний биеийн байдал сайн байна.

Хагалгааг ахалсан эмч Дорри Сегев дэлхийд анх удаа ДОХ илэрсэн өвчтний бөөрийг шилжүүлэн суулгасан гэдгийг онцлон тэмдэглэжээ. Үүнээс өмнө ХДХВ-тэй донорын бөөрийг шилжүүлэн суулгах нь маш хүнд эрсдэлтэй гэж үздэг байжээ. Харин

Уг хагалгааны тусламжтайгаар дэлхийн нийтээрээ ХДХВ-ын тухай ойлголтыг өөрчилж, эм бэлдмэлийн ач тусыг харуулна гэж тус эмнэлгийн эмч Кристин Дуранд ярьжээ. Хагалгаа амжилттай болсны дараа өвчтнүүд удаан хугацаанд эмнэлгийн хяналтад байх юм.

Тэрээр амьдрахыг хүссэн нэг ч гэсэн хүнд бэлэг барьж чадсандаа баяртай байгаагаа илэрхийлжээ.

 

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 2017 онд ХДХВ/ДОХ-той 37 сая иргэн амьдарч байна. ДОХ-ын халдварыг эдгээсэн анхны хүн АНУ-д эрүүл саруул амьдарч байгаа бол хоёр дахь эдгэрсэн өвчтөн Их Британийн иргэн юм.

 

Эх сурувалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.