Нийслэлийнхэн нийтийн тээврийн үйлчилгээний чанар, орчин нөхцөлийг сайжруулах журам баталлаа. Тодруулбал, нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаан өчиг дөр болж, Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааны санхүүжилтийн түр журам, зардлын тариф батлах асуудлыг хэлэлцсэн юм.
Үүнээс гадна хуралдаанаар Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн мэдээлэл сонсох, Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу нийслэлийн бүтцэд өөрчлөлт оруулахтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр болсон юм. Хуралдааны эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр Нийтийн тээв рийн үйлчилгээний салба рын үйл ажиллагааны санхүүжилтийн түр журам, зардлын тариф батлах тухай асуудлыг танилцуулав. Тэрбээр нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудал хүндрэлтэй, хүртээмж болон үйлчилгээний чанарыг сайжруулахад анхаарах нь чухал байгааг онцолсон юм. Тиймээс энэхүү журамд зохицуулалт оруулснаар нийтийн тээврийн үйлчилгээ ний чанар стандартыг мөрдүүлэх, тав тухтай аюулгүй зорчих нөхцөлийг сайжруулах, нийтийн тээврийн бүх үйлчилгээг цахим картаар явуулдаг болох давуу талтай гэдгийг дурдаж байлаа.
Танилцуулгатай холбогдуулан төлөөлөгчид асуулт, асууж, санал хэлсний дараа санал хураалт явуулахад Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн түр журам, зардлын тарифыг шинэчлэн батлахыг төлөөлөгчдийн олонх нь дэмжив. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулж, үйлчилгээний орлого төвлөрүүлэхэд тавих хяналтыг сайжруулах юм байна. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэн бүр цахим картаар зорчих боломжийг бүрэн хангаж, иргэд зорчигчдод цахим төлбөрийн нэг удаагийн зорчилтын карт, явуулын карт цэнэглэх, борлуулах үйлчилгээ, цахим төлбөрийн карт цэнэглэх автомат машиныг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлууд хийх аж. Нийтийн тээврийн өнөөгийн нөхцөлд хяналтын камер, цахим төлбөрийн системийн тоног төхөөрөмж нь дутагдалтай, эвдрэл гэмтэл ихтэй байгаа тул журмын хүрээнд уг асуудлыг энэ онд багтаан бүрэн шийдвэрлэхээр боллоо. Үүний дараа хуралдаанаар Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын талаар танилцуулга мэдээлэл сонсов.
Манай улсад сүүлийн жилүүдэд хотжилт эрчимтэй тэлж байгаатай уялдан иргэд оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах боломж нөхцөл хомстож тулгамдсан олон асуудал бий болж буй. Иймд агаар, орчны бохирдлыг бууруулах агуулга бүхий 62 дугаар тогтоолыг Засгийн газраас баталсан байдаг. Тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тодорхой ажлууд хийж байгаа талаар холбогдох албаныхан танилцуулав. Тухайлбал, нийт долоон шалган нэвтрүүлэх постод улсын 24 байцаагч ажиллуулахаар төлөвлөжээ.