ЕБС-ийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, багш сурган хүмүүжүүлэгчдийн тэргүүн туршлагыг бусдад нэвтрүүлэх, энэ хирээрээ Сэлэнгэ аймгийн ирээдүй хойч болсон хүүхэд багачуудын хөгжлийг дэмжих зорилготой “Сайн хичээл-Миний туршлага” ур чадварын тэмцээн өнгөрсөн өдрүүдэд Зүүнхараа хотноо амжилттай зохион байгуулагджээ.
"Сайн хичээл-Миний туршлага" ур чадварын тэмцээнийг Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол улсын 29 дэхь Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат санаачлан, жил бүр ивээн тэтгэж, зохион байгуулдаг
Сэлэнгэ аймгийн Мандал, Баянгол, Ерөө сумд аймгийнхаа хамгийн олон хүн ам оршин суудаг газар. Уг гурван сумын хэмжээнд байх 11 сургуулийн 31 багш энэ жилийн тэмцээнд ур чадвараараа өрсөлдсөн ажээ.
Бага боловсролын салбарын шилдэгээр
Тэргүүн байр Т.Байгалмаа Билиг ДБ сургууль
Дэд байр П.Алтантуяа Мандал 2-р сургууль
Гутгаар байр Д.Саруул-Ирээдүй Мандал 3-р сургууль
Байгалийн ухааны салбарын шилдэгээр
Тэргүүн байр Н.Болормаа Мандал 4-р сургууль Физикийн багш
Дэд байр Ж.Отгонжаргал Хэрх сургууль Физикийн багш
Гутгаар байр Д.Атархүү Мандал 1 сургууль Математикийн багш
Хүмүүнлэгийн ухааны салбарын шилдэгээр
Тэргүүн байр- М.Баянбулаг Мандал 4-р сургууль ТНУ-ны багш
Дэд байр- Н.Болормаа Мандал 2-р сургууль ТНУ-ны багш
Гутгаар байр Т.Болортуяа Мандал 1-р сургууль Англи хэлний багш нар тус тус шалгарлаа.
Мөн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан Д.Чулуунбаатар захиралтай 1-р сургууль, Б.Нарангэрэл захиралтай 4-р сургуулийн хамт олонд талархал илэрхийлж сургалтын үйл ажиллагаанд зориулж Epson брэндийн 3 үйлдэлт өнгөт принтер гардуулж өглөө.
Багш нарын сонгосон хичээлээ зааж буй арга барилыг БСШУСЯ болон Боловролын үнэлгээний газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын арга зүйч нар шүүж шалгаруулсан юм. "40 минутын хичээл заах", "Хичээлд ашиглаж буй хэрэгслүүрийн танилцуулга" гэсэн хоёр хэсгээс бүрдсэн уг шалгаруулалт хоёр өдрийн туршид явагдаж ийнхүү шагналт байруудаа тодруулжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Баянгол сумдын хэмжээнд байх 11 сургуулийн 31 багш өнгөрсөн жил хоорондоо өрсөлдөж аваргуудаа шалгаруулсан. Энэ жил харин дээрх багш нар оролцоогүй. Дахин шинээр 31 багш өрсөлдөж аваргуудаа ийнхүү тодрууллаа. Ирэх жилүүдийн тэмцээнд оролцохоор 100 гаруй багш бэлтгэлээ хийж эхэлжээ.