СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Викториа Бекхэмийн гоо сайхан, гэрэлтсэн арьсны нууц

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Spice Girls хамтлаг 1990-ээд оны үед дэлхийн залуусын зүрхийг булгилуулж эд үедээ байлдан дагуулж байсан билээ. Хамтлагийн таван халуухан бүсгүйн нэг Викториаг Британийн алдарт хөлбөмбөгчин Дэвид Бекхэмийн гэргийг гэдгээр нь бид сайн мэднэ. Сүүлийн үед Викториа хувцас загварын ертөнцөд хүч түрэн орж өөрийн нэрийн брэндийг дэлхий даяар таниулж байна. Дуучин, загвар зохион бүтээгч төдийгүй үзэсгэлэнтэй ээжийн гоо сайхан, гэрэлтсэн залуу арьсны нууцыг The Guardian сонирхжээ.

Бекхэм хатагтайн дүр төрх: залуухан эрч хүчтэй харагддаг

Тэр гоо сайхныхаа төлөө хэр ихийг зарцуулах уу?: Тиймээ. Хүссэн хэмжээндээ үйлчилгээ авсны дараа 1,100 фунт болдог гэсэн.

Викториа Бекхэм нүүрээндээ загасны түрс түрхдэг гэж сонсож байсан?: Энэ бол яг л түрсээр хийсэн нүүрний маск гэсэн үг.

Түрсээ нүүрэндээ тавьчихаад дараа нь иддэг болов уу?: Би тэгж бодохгүй байна.

Тэгээд л болоо гэж үү?: Дан ганцхан түрсээр маск тавиад байхгүй. Бүрэн арчилгаа хийж байж залуу сайхан зүсээ хадгална. Оддын гоо сайхны эмч Харолд Лансерын хүчилтөрөгчийн эмчилгээ, сувд үүдэл эсээс гаргаж авсан зовхины маскийг хэрэглэдэг. Ургийн гоо сайхан ч гэж ярьдаг.

Энэ бүхэн надад таалагдана гэж бодохгүй байна: Тайвшир, үүний тусламжтай арьс чинь толигор эрүүл яг л хүүхдийнх шиг харагддаг болохоор тэгж нэрлэдэг юм.

Хэрэв та мөнгө олж байгаа бол нүүрэндээ загасны түрс түрхэнэ гэдэг сайхан санаа мөн үү?: Энд ямар нэг мөнгөө үрсэн хэрэг байхгүй. Энэ зүгээр л гоо сайхны дадал.

Гоо сайхны чухал дүрэм гэж үү?: Викториа ямар нэг зүйлийг алдаг оног хийдэггүй. Тэр хөтөлбөрийг яг л Олимпийн тамирчин шиг ягштал баримталдаг.

Тэр хэнтэй өрсөлдөнө гэж?: Лансер эмчийн бусад үйлчлүүлэгчдийн тоонд Ким Кардашиан, Женнифер Лопез, Рэнэ Зеллвэгер зэрэг олон алдартнууд багтдаг ч тэр тоглоомдоо хамгийн шилдэг нь.

Би ч бас наснаасаа залуу харагдмаар байна: Гэрийн нөхцөлд дагаж мөрдөх нэг удаагийн эмчилгээний заавар 750 фунтын өртөгтэй. Гэхдээ та Лансерын түрсний гуужуулагчийг нэг шилийг 90 фунтээр авна. Илүү хямдаар Superdrug-ын түрсний маскийг 3,99 фунтаар худалдаж авч болно.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.