СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хоёр савтай эмэгтэй сарын зайтай ихэрлэжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Бангладеш улсын иргэн 20 настай Арифа Султана өнгөрсөн хоёрдугаар сард хугацаанаасаа өмнө амаржжээ. Төрснөөсөө хойш 26 хоногийн дараа хэвлийгээр нь өвдөж эмнэлэгт очиход дахин нэг ураг өөр саванд нь байгааг эмч нар олсон байна. Хоорондоо бараг сарын зайтай мэндэлсэн ихрийн бие эрүүл мэнд сайн байна.

Бангладеш улсын Жессор дүүргийн эмч мэргэжилтнүүд урьд өмнө ийм зүйлтэй  огт таарч байгаагүй учраас маш их цочирдсон тухайгаа ярьжээ. Тиймээс хоёр савандаа эрэгтэй, эмэгтэй ихэр хүүхэд тээж байгаа гэдгээ мэдээгүй байжээ.

Сингапур улсын эмэгтэйчүүдийн эмч Кристофер Нг “эмэгтэйчүүд хоёр савтай байх нь хүмүүсийн боддог шиг хэт ховор тохиолдол биш. Хэрэв эхо оношилгоогоор тодорхой харагддаг боловч хөдөө орон нутгийн, хэт ядуу амьдралтай иргэд төдийлөн мэддэггүй” гэжээ.

Султана бүсгүй ихрүүдээ амжилттай төрүүлж эсэн мэнд байгаадаа баярласан ч санхүүгийн хүндрэлээс болж хэрхэн өсгөхөө мэдэхгүй байна хэмээн ярьсан байна. Түүний нөхөр сард 95 ам.долларын цалин авдаг бөгөөд хүүхдүүдээ эрүүл аз жаргалтай өсгөхийн тулд бүх чадлаараа хичээж ажиллана гэж ярьжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.