СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2019-03-28

Багш нар хичээлээс гадуур 419 төрлийн ажилд цагаа зарцуулж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааны тайлан гарсан бөгөөд энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.

2013 оноос ерөнхий боловсролын сургуульд Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл уг хөтөлбөрийн хэрэгжилтийн судалгааны тайлан гарсан байна. Уг тайлангаар хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй хэмээн дүгнэсэн. Сайдын тушаалаар бүх аймаг, нийслэлийн багш нарын төлөөллийг авчран Цөм хөтөлбөрийн үндэсний багаар судалгаа хийлгэсэн.

Судалгааны дүнгээс ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын өдрийн ачаалал 16 цаг буюу цаана нь найман цаг үлдэж байгааг тогтоосон. . Жишээлбэл, сумын Засаг даргынхаа илтгэлийг бэлтгэх, боловсролын даргынхаа илтгэлийн алдааг засах, сум, аймаг, нийслэлд хэрэгжиж байгаа “Багш”, “Математик”, “Эх оронч” гэх мэт 419 ажил, хөтөлбөрүүдийг жагсаан бичжээ. .

Цөм хөтөлбөрийг шинэчлэх гээд байгаа юм биш агуулгын давхцалыг өөрчлөн, засаж сайжруулна

Иймд энэ асуудалд Боловсролын хүрээлэнгээс ажиллаж байна. Нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хувьд бага хичээл орж байгаа ч хичээлийн агуулгын хувьд насанд нь ахадсан агуулгатай хичээл зааж байна гэж үзсэн. Хоёр, гуравдугаар анги дээр хичээлийн агуулга хөнгөрөөд зарим анги дээр хүндрэх жишээний байгаа юм. . Нэгдүгээр ангийн хүүхэд гуравдугаар ангид элсэн орох үед сурах сонирхол 20 хувиар буурсан байсныг тогтоосон.

. Өнөөдөр энэ хөтөлбөрийг шинэчиллээ гэвэл дагаад баахан багууд, төсөл хэрэгжинэ, агуулгатай холбогдуулан сурах бичгийн шинэчлэл гээд сурах бичиг хэвлэх болно бидэнд тийм төсөв байхгүй. О.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.