СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хиймэл дагуул устгах туршилт сансрын орон зайг бохирдуулж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Энэтхэгийн хиймэл дагуул эсэргүүцэх туршилтыг буруутгаж байна. Туршилтын уршгаар сансрын орон зайд хог хаягдал үүсч байна гэжээ.

Харин Энэтхэг улс туршилтыг дэлхийн доод тойрог замд явуулсан учир сансрын орон зайд хог хаягдал гарахгүй гэж хариулжээ. Ийм төрлийн туршилт хийсэн дөрвөн улс байдгийн нэг нь Энэтхэг юм. Хятад 2007 онд үүнтэй ижил туршилт хийж олон улсын эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгарч байжээ.

Нэгдсэн улс 1959 онд анх удаа хиймэл дагуул устгах туршилт хийсэн орон юм

Сансарт үүссэн хог иргэдийн өдөр тутмын хэрэгцээ хангах болон цэргийн зориулалттай хиймэл дагуулын үйл ажиллагаанд саад учруулдаг гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Патрик Шанахан хэлсэн байна. Тэрээр “бид бүгд сансар огторгуйн хэг хэсэг учраас амьдарч буй орчноо битгий бохирдуулаарай. Сансрын орон зай бол хэн бүхэн эрх чөлөөтэйгээр үйл ажиллагаа явуулах газар гэдгийг хэлэхийг хүсч байна” гэжээ. Америкийн цэргийн хүчин Энэтхэгийн хийсэн туршилтаас үүссэн 250 ширхэг хог хаягдлын хэсгийг тасралтгүй хянаж байна. 

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди лхагва гарагт хийсэн туршилтаа сансрын орон зайд эрх мэдэл, хүч чадлаа харуулсан үйлдэл гэж мэдэгдсэн. Ирэх дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Энэтхэгт сонгууль болно.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.